Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Ахмадууд ордон, танхимтай болгохыг хүсэв

Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж шийдвэр, заавар журмыг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үеэр Булган сумын ахмадын хороо ахмадуудын талаар сумаас авдаг арга хэмжээг олон нийтэд мэдээлэхийн зэрэгцээ иргэд, ялангуяа ахмадуудын санал бодлыг хүлээн авчээ.

Ахмадуудтай биечлэн уулзаж ярилцсанаас энэ өдрүүдэд болсон уулзалт ярилцлага, нэгдсэн арга хэмжээний үеэр “Ахмад, азай буурлууд аа, саналаа өгнө үү?” гэсэн хайрцаг ажиллуулж, олон нийтээс “Нэг иргэн-нэг санал”, өндөр настнуудаас “Нэг ахмад-нэг санал” гэсэн нэргүй хуудсаар гадна аймаг, сумын ИХТ, Засаг даргын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхэд чиглэсэн санал авчээ. Тэдгээр саналыг төрөлжүүлэн ангилж найман саналыг УИХ, Засгийн газар болон яам, агентлаг зэрэг дээд шатны байгууллагад, 25 саналыг аймгийн удирдлагуудад, 17 саналыг холбогдох байгууллагад уламжилж мөн 17-г сумандаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ахмадууд асаргаа халамж, түлээ мод, байр орон сууц, эмнэлгийн үйлчилгээг өргөтгөх зэрэг давхардсан тоогоор олон асуудал хөндөн санал болгосны дээр зарим аймгийн жишгээр ахмадуудад зориулсан ордон, танхимтай болгохыг хүсчээ. “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хууль нь тунхаглалын чанартай, амьдралд бодитойгоор хэрэгжиж ахмадуудад үзүүлэх нөлөө багатай байгааг шүүмжилж, мөн үнэ ханш их хэмжээгээр өсч байхад тэтгэврийг нэн даруй нэмэх шаардлагатай гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан