Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Эрдэмтэд анх удаа хиймэл цус гаргаж авлаа
Румыний эрдэмтэд хиймэл цус гарган авахаар удтал оролдсоны эцэст хүссэн үр дүндээ хүрч, хулгана дээр туршилт хийжээ. Туршилтын үр  дүн амжилттай гарвал  2014 юм уу 2015 он гэхэд хүмүүст турших юм байна.
Румыний Клуж-Напока хот дахь Клужийн их сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан энэ хиймэл цус амьд организмын хими болон механик үйл ажиллагааг бүрэн  дэмжиж байгаа нь ажиглагджээ.
Ингээд хүн дээр туршихад амжилттай болбол эмнэлгийнхэн байнгын бэлэн цустай байж донорын царай харахгүй болох юм. Цусны бүтцэд давс, төмрийн агуулгатай уураг гемэритрин орсон гэнэ. Энэ цус энгийн үед хуурай бэлдмэл хэлбэртэй байгаад шаардлагатай үед зориулалтын тусгай усаар шингэлэн уусмал болгон хэрэглэх юм байна.
Өмнө нь хиймэл цус гарган авах гэж олонтаа туршиж оролдож байсан ч нэг ч удаа бүтэлтэй болоогүй юм. Францын эрдэмтэд мөн хиймэл цус гарган авахаар туршиж байгаа ч үр дүнгийн талаар мэдээлээгүй байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан