Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Шар хантаазтан 18 хос хуримлалаа

Нийслэлийн 374 жилийн ойн өдрөөр хамгийн их баярласан хүмүүс бол “Шар хантаазтан”-ууд байлаа. Энэ өдөр зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 100 ажилтанд “Сүү” ХХК, Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 25 ажилтанд “Стимо” ХХК нэрийн бүтээгдэхүүнээ бэлэглэжээ. Гэрлэх ёслолын ордонд 9 дүүргийн ТҮК-ийн ажилтан 18 хос үнэ төлбөргүй хуримаа хийж, 18 шилдэг ажилтан гадаадад аялах эрхээр шагнуулсан байна. “Дархан нэхий” ХК-иас зам, талбайн үйлчлэгч 400 хүнд ажлын бээлий, дүүрэг тус бүрээс сайн 1 хүнд нэхий дээл, өвлийн гутал бэлэглэв. Энэ нь өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд наршин нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын төлөө зүтгэдэг зам талбайн үйлчлэгч нарыг урмаар тэтгэсэн сайхан үйл боллоо. Мөн ээж аавын хайраар дутагдаж байгаа асрамжийн газрын хүүхдүүдэд “Алтан жолоо” группээс 20 сая төгрөгийн үнийн дүн бүхий хүүхдийн иж бүрэн тоглоом, “Макс хүнс” ХХК-иас Баянзүрх дүүргийн Амгалангийн Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын төвийн 20 хүүхдэд 500 мянган төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулсан юм. Чингисийн талбай болон 9 дүүргийн төв талбайд хямдралтай худалдаа үйлчилгээ гаргасан нь баяр ёслол, тэмдэглэлт өдөр болохоор бөх барилдаж, хурал цуглаан зохион байгуулдаг өмнөх жилүүдийн жишгийг өөрчлөн иргэдээ баярлуулахаар хийсэн олон ажлуудын нэг нь болсон юм. Нийслэлийн өдрөөр хуримаа хийж, гал голомтоо бадраасан 18 хосдоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл