Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Сүхбаатарын одон”-гоор энгэрээ мялаалаа
Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд
бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнагдсан юм. Өнөөдөр
нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн
ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл нар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн
асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт мөнгөн аяга, цэцгийн баглаагаар
бэлэг барьлаа. Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх
шинэчлэлийн багийн бүрэлдэхүүнд нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн
асуудлыг хариуцан ажиллаж буй Засаг даргын орлогч Н.Гантөмөр нь өнгөрсөн
нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй авто зам, дэд
бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд
Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж төсөл”-ийн Төслийн удирдах хорооны
даргаар ажиллаж анхны хурдны зам барих ажлыг эхлүүлсэн. Мөн нийслэлийн
замын хөдөлгөөнийг аюулгүй, эмх цэгцтэй болгон өөрчлөх зорилтын хүрээнд
хамгийн их түгжирдэг 19 уулзварын шинэчлэлт, “Хүй долоон худаг”-т
байгуулагдаж буй “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн ажлуудыг
түргэн шуурхай зохион байгуулсан зэрэг нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн
олон бүтээн байгуулалтын ажлыг хийж, хэрэгжүүлсэн байна. Цаашдаа илүү
их хичээж ажиллахыг хүсье” гэж онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл