Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Н.Номтойбаярыг “явуулаад” байгаа Засгийн газрын гишүүн хэн бэ?

МАН-ын Их хуралтай зэрэгцэн намын Удирдах зөвлөлийн гишүүдийн “но” ч дэлгэгдэж эхлэв бололтой. Үнэндээ хот хөдөөгөөс ирсэн төлөөлөгчдөд намынхаа удирдлагууд болоод тус намыг төлөөлж байгаа УИХ-ын зарим гишүүний үнэн мөнийг сонсох сайхан завшаан тохиов бололтой. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Оросын бизнесмэн С.В.Паушокийн өгсөн ярилцлагыг залруулах гэж мэдээлэл хийсны дараахан УИХ-бн гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийг “урив”.
Өөрийнх нь тухай гарч байгаа сөрөг мэдээллийн талаар үнэн бодит мэдээлэл өгөх гэж буйгаа дуулгав. Тэрээр өөрийг нь ийн гүтгэх явуулгын цаана УИХ-ын гурван гишүүн, засгийн газрын нэг гишүүн болон нэр бүхий хоёр бизнесмэн байгаа нь урьдчилсан байдлаар илэрснийг холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгсөн гэнэ. Үнэндээ түүний далан булчирхайг тоочоод байгаа гэх хамгаалагч Б.Батзориг нь өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр Дорнод аймгаас сууж байсан Ц.Шинэбаяр гишүүнд худалдагдсан байсан гэнэ.  100 сая төгрөгийн тохироо хийж Б.Батзориг Ц.Шинэбаярт ажиллахаар болсон ч эрхэм нэр дэвшигч хэлсэндээ хүрэлгүй 1000 ам.доллар л чулуудсан гэх бичлэгийг иргэн Б утсандаа хурааж авсан нь энэ хэмээн сэтгүүлчдэд сонсгов. Энэхүү бичлэгээ хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах болсон гэдгээ ч дуулгав. Мөн Манзуй Г.Нямдорж гэх нөхөр нэг сая ам.доллар өгвөл энэхүү асуудлыг намжаана хэмээн дарамт үзүүлсэн учраас хуулийн байгууллагад ч хандсан гэв. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ц.Номтойбаярыг хэрэгт унагахаар явуулга хийгээд байгаа УИХ, Засгийн газрын гишүүнийг яаралтай тодруулж, хэвлэлийнхэнд зарлаач ээ хэмээн Х.Тэмүүжин сайдаас хүсэх байна.
0 Сэтгэгдэл
uhsen hoinooo!
Хамгийн их уншсан