Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар Цэцэд хандлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар, МАН-ын даргын зөвлөх Б.Энхбаяр нар УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан УИХ-ын 2012 оны 06, 07, 22, 23, 2013 оны 08, 32, 37, 49 тоот тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг магадлан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Байнгын хороодод гишүүдийг ялгавартай хуваарилсан эдгээр тогтоол ардчилсан Үндсэн хуулийн язгуур зарчим, парламент ёсны төлөвшил, төлөөллийн ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээнд харшилсан гэж тэд үзсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны байдлаар УИХ-ын 76 гишүүний 44.73 хувь нь АН, 34.21 хувь нь МАН үлдсэн хэсэг нь улс төрийн бусад нам хүчин, бие даагчид эзэлж байгаа юм. Гэтэл УИХ-ын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг авч үзвэл Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүдийн 63.1, Аюулгүйн байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн, Хууль зүй, Эдийн засгийн Байнгын хороонд 52.7, Өргөдлийн Байнгын хороонд 47, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны гишүүдийн 42.1 хувийг АН-ынхан бүрдүүлж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, АН нэг Байнгын хорооноос бусдад нь буюу 47-63 хүртэл хувийг дангаараа эзэлж, УИХ дахь олонхи, цөөнхийн зарчмаар ажиллах зохион байгуулалтын үндсэн зарчим гажсан гэж ийн Цэцэд хандсан аж.
Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо нам, эвслийн бүлгийн УИХ дахь суудлын тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзалгүйгээр АН-ын гишүүд гурван Байнгын хороонд, харин МАН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.2-д заасан “Байнгын хороонд заавал харьяалагдаж ажиллах” гэсэн заалтыг хэлбэр төдий хангаж 1-2 Байнгын хороонд харьяалагдаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, УИХ-ын гишүүдийн дунд эрх зүйн ялгаварлал бий болголоо гэж өргөдөл гаргагчид хэлж байв. Улмаар энэ нь нэг хэсэг ард түмний төлөөлөл хууль тогтоох үйл ажиллагаанд давуу эрхтэй оролцож байгаа бол нөгөө хэсэг нь хязгаарлагдмал боломж эдэлж буй нь парламентат ёсны мөн чанарыг эвдээд зогсохгүй хууль тогтоох институтын ардчилсан ёсны зарчмаар шийдвэр гарах нөхцөлийг үгүй хийгээд байгааг С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар хэллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Д.Батбаатар, МАН-ын даргын зөвлөх Б.Энхбаяр нар УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан УИХ-ын 2012 оны 06, 07, 22, 23, 2013 оны 08, 32, 37, 49 тоот тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг магадлан шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Байнгын хороодод гишүүдийг ялгавартай хуваарилсан эдгээр тогтоол ардчилсан Үндсэн хуулийн язгуур зарчим, парламент ёсны төлөвшил, төлөөллийн ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээнд харшилсан гэж тэд үзсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 23-ны байдлаар УИХ-ын 76 гишүүний 44.73 хувь нь АН, 34.21 хувь нь МАН үлдсэн хэсэг нь улс төрийн бусад нам хүчин, бие даагчид эзэлж байгаа юм. Гэтэл УИХ-ын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг авч үзвэл Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүдийн 63.1, Аюулгүйн байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төсвийн, Хууль зүй, Эдийн засгийн Байнгын хороонд 52.7, Өргөдлийн Байнгын хороонд 47, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны гишүүдийн 42.1 хувийг АН-ынхан бүрдүүлж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, АН нэг Байнгын хорооноос бусдад нь буюу 47-63 хүртэл хувийг дангаараа эзэлж, УИХ дахь олонхи, цөөнхийн зарчмаар ажиллах зохион байгуулалтын үндсэн зарчим гажсан гэж ийн Цэцэд хандсан аж. Байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо нам, эвслийн бүлгийн УИХ дахь суудлын тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзалгүйгээр АН-ын гишүүд гурван Байнгын хороонд, харин МАН-ын бүлгийн гишүүд Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.2-д заасан “Байнгын хороонд заавал харьяалагдаж ажиллах” гэсэн заалтыг хэлбэр төдий хангаж 1-2 Байнгын хороонд харьяалагдаж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, УИХ-ын гишүүдийн дунд эрх зүйн ялгаварлал бий болголоо гэж өргөдөл гаргагчид хэлж байв. Улмаар энэ нь нэг хэсэг ард түмний төлөөлөл хууль тогтоох үйл ажиллагаанд давуу эрхтэй оролцож байгаа бол нөгөө хэсэг нь хязгаарлагдмал боломж эдэлж буй нь парламентат ёсны мөн чанарыг эвдээд зогсохгүй хууль тогтоох институтын ардчилсан ёсны зарчмаар шийдвэр гарах нөхцөлийг үгүй хийгээд байгааг С.Бямбацогт, Д.Лүндээжанцан нар хэллээ.
0 Сэтгэгдэл
























