Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Б.Бат-Эрдэнэ: Төлөөлөгчид дэмжвэл намын даргад өрсөлдөнө
МАН-ын XXVII их хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс дараахи асуултад хариулт авлаа.
-Танай нам шинэчлэгдэх ёстой гэж үзээд Их хурлаа хийж байна. Та Их хурлаас ямар өөрчлөлт, шинэчлэлт хүлээж байна вэ?
-Намын их хурлаас гаргах шийдвэрийг Монголын ард түмэн анхааралтай харж байгаа. Улс төрийн тулхтай байгууллагын хувьд Их хурлаас гарах шийдвэр олон түмэнд чухал байх. Манай улс орны нийгэм эдийн засгийн амьдрал хүнд байна. Энэ талаар ярихаас өөр арга алга. Засгийн эрх барьж буй улс төрийн хүчин сайхан байна гэж яриад буй ч ачааны хүнд нь ард түмний нуруун дээр илт мэдрэгдэж байна шүү дээ. Жил хүрэхгүй хугацаанд улс орны эдийн засаг эрс муудлаа. Тиймээс би Их хурлаар хэлэлцэх намын мөрийн хөтөлбөр, дүрмийн шинэчлэл, улс орны хөгжлийн хөтөлбөрүүдэд анхаарч байна. Манай намын Их хурлын төлөөлөгчид Их хурлаар хэлэлцэх асуудлыг тал бүрээс нь тунгааж, гарах шийдвэр нь ч зөв мэргэн байна гэдэгт итгэлтэй байгаа.
-Намын даргад та нэр дэвших үү?
-Намын даргад нэрээ дэвшүүлэхээ зарласан хүмүүс бий. Үүн дээр нэмэгдэж, зарим хүн нэрээ дэвшүүлэх байх. Зохион байгуулах ажил хараахан эхлээгүй байна. Намаа удирдаад, намынхаа туг, нүүр царай нь болоод яв гэж Их хурлын төлөөлөгчдөөс санал гаргавал татгалзах зүйлгүй. Намын Их хурлаас гарсан шийдвэрээ урагш нь залж, чиглүүлээд цаашид явах, ирэх сонгуулиудад үр дүн авчрах, эдийн засаг, улс орны зөв бодлогууд гаргаж, хүрсэн амжилтаа ахиулах хүнийг төлөөлөгчид тал бүрээс нь дэмжиж намын даргад гаргаж ирэх байх.
-Танай намын дарга парламентаас сонгогдох ёстой гэж үзэх хүмүүс байна лээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Аль ч талаас байж болно. Намын дүрэмд ч ингэж заасан. Чухам хаанаас сонгогдохыг Их хурлын төлөөлөгчид ярилцаж, шийдэх байх.
-Танай нам шинэчлэгдэх ёстой гэж үзээд Их хурлаа хийж байна. Та Их хурлаас ямар өөрчлөлт, шинэчлэлт хүлээж байна вэ?-Намын их хурлаас гаргах шийдвэрийг Монголын ард түмэн анхааралтай харж байгаа. Улс төрийн тулхтай байгууллагын хувьд Их хурлаас гарах шийдвэр олон түмэнд чухал байх. Манай улс орны нийгэм эдийн засгийн амьдрал хүнд байна. Энэ талаар ярихаас өөр арга алга. Засгийн эрх барьж буй улс төрийн хүчин сайхан байна гэж яриад буй ч ачааны хүнд нь ард түмний нуруун дээр илт мэдрэгдэж байна шүү дээ. Жил хүрэхгүй хугацаанд улс орны эдийн засаг эрс муудлаа. Тиймээс би Их хурлаар хэлэлцэх намын мөрийн хөтөлбөр, дүрмийн шинэчлэл, улс орны хөгжлийн хөтөлбөрүүдэд анхаарч байна. Манай намын Их хурлын төлөөлөгчид Их хурлаар хэлэлцэх асуудлыг тал бүрээс нь тунгааж, гарах шийдвэр нь ч зөв мэргэн байна гэдэгт итгэлтэй байгаа.

0 Сэтгэгдэл