Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Тажикт 31,5 сая еврогийн тусламж үзүүлнэ
Гермны Засгийн газар Тажикийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд туслах үүднээс 31,5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлж байна. Буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Германы хөгжлийн банкны төлөөлөгч Ольга Геффель, Тажикийн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Шариф Рахимзода нар гарын үсэг зурсан байна. Энэ хөрөнгийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ба яаралтай түргэн тусламжийг хөгжүүлэх” нэртэй төслийн хоёр, гурав, дөрөвдүгээр шатыг хэрэгжүүлэхэд зориулах аж. Урьд нь энэ хөтөлбөрийн нэгдүгээр шатыг хэрэгжүүлэхэд Герман 10 сая евро гаргаж өгөөд байсан юм байна.
Германы банкны төлөөлөгч гаргаж өгсөн хөрөнгийг тус улсын иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийг сайжруулахад тус болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл мөнгийг эрх мэдэлтнүүд хувааж идлээ ч гэлээ эрүүл мэндийн салбарт бага ч болов зүйл ноогдоосой гэж ерөөсөн хэрэг.
Гермны Засгийн газар Тажикийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд туслах үүднээс 31,5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн тухай “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлж байна. Буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Германы хөгжлийн банкны төлөөлөгч Ольга Геффель, Тажикийн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Шариф Рахимзода нар гарын үсэг зурсан байна. Энэ хөрөнгийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ба яаралтай түргэн тусламжийг хөгжүүлэх” нэртэй төслийн хоёр, гурав, дөрөвдүгээр шатыг хэрэгжүүлэхэд зориулах аж. Урьд нь энэ хөтөлбөрийн нэгдүгээр шатыг хэрэгжүүлэхэд Герман 10 сая евро гаргаж өгөөд байсан юм байна. Германы банкны төлөөлөгч гаргаж өгсөн хөрөнгийг тус улсын иргэдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийг сайжруулахад тус болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл мөнгийг эрх мэдэлтнүүд хувааж идлээ ч гэлээ эрүүл мэндийн салбарт бага ч болов зүйл ноогдоосой гэж ерөөсөн хэрэг.
0 Сэтгэгдэл























