Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Хэвлэл мэдээллийн салбарын “Урлагийн их наадам”-ын хэвлэлийн хурал өнөөдөр болно
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
Уг наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох аж. Энэ үеэр наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэх юм. Тус хэвлэлийн хурал, нэгдсэн арга хэмжээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй наадмын зохион байгуулагчид, мөн наадмыг дэмжин оролцож буй 10 гаруй байгууллага, холбоодын тэргүүлэгч, төлөөлөгчид, наадамд оролцохоор бүртгүүлээд буй 100 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцох юм.
“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт ажиллаж байгаа бөгөөд энэхүү наадам нь хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр наадам нь болох юм. Хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх, оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор 2 жил тутамд уламжлал болгон зохиогдох ажээ.
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” 2013 оны 10-р сарын 26-30 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.Уг наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох аж. Энэ үеэр наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэх юм. Тус хэвлэлийн хурал, нэгдсэн арга хэмжээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй наадмын зохион байгуулагчид, мөн наадмыг дэмжин оролцож буй 10 гаруй байгууллага, холбоодын тэргүүлэгч, төлөөлөгчид, наадамд оролцохоор бүртгүүлээд буй 100 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

0 Сэтгэгдэл