Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
МАН Т.Аюурсайхан гэдэг залуу даргатай болж мэдэх нь
МАН-ын 27-р Их хуралд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайханыг намын даргад нэр дэвшүүлэхээ өнөөдөр мэдэгдлээ. Нэр дэвшиж өрсөлдөх Т.Аюурсайхан “МАН-д алдаа дутагдал бий. Гэхдээ алдаа дутагдлыг засах болно. Засах ч үүрэгтэй. 21 аймгаараа явж ард олонтойгоо уулзлаа. Ард олны маань амьдрал бэрх байхад МАН энгийн байх ёстой. МАН-д дарга сэтгэхүй, дарга төрх хэрэггүй. Нам бол албан тушаалд хүрэх хөшүүрэг, ашиг орлого олох хэрэгсэл биш...МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй. Би зөвхөн МАН-ын төлөө бус, Монгол Улсынхаа ирээдүйн төлөө ажиллаж зүтгэх болно” гэж байна.
Тэр бас намын даргад өрсөлдөхөөр шийдсэн бусад нэр дэвшигчидтэй халз мэтгэлцэхэд бэлэн буйгаа хэлжээ.
МАН-ын 27-р Их хуралд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайханыг намын даргад нэр дэвшүүлэхээ өнөөдөр мэдэгдлээ. Нэр дэвшиж өрсөлдөх Т.Аюурсайхан “МАН-д алдаа дутагдал бий. Гэхдээ алдаа дутагдлыг засах болно. Засах ч үүрэгтэй. 21 аймгаараа явж ард олонтойгоо уулзлаа. Ард олны маань амьдрал бэрх байхад МАН энгийн байх ёстой. МАН-д дарга сэтгэхүй, дарга төрх хэрэггүй. Нам бол албан тушаалд хүрэх хөшүүрэг, ашиг орлого олох хэрэгсэл биш...МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй. Би зөвхөн МАН-ын төлөө бус, Монгол Улсынхаа ирээдүйн төлөө ажиллаж зүтгэх болно” гэж байна. Тэр бас намын даргад өрсөлдөхөөр шийдсэн бусад нэр дэвшигчидтэй халз мэтгэлцэхэд бэлэн буйгаа хэлжээ.
0 Сэтгэгдэл
МАН-ыниахмадигишүүн
Эргүү балаа амьтан даргаиболбол намаа тараая.энэ намаас гарах минь
2017.09.05
























