Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ХАЛТИРГАА ГУЛГААГ АРИЛГАХ 800 ТОНН ДАВСНЫ НӨӨЦТЭЙ
Цас орсноос хотын гудамж талбайд халтиргаа гулгаа үүсээд буй. “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханаас цас хайлуулагч бодис, давсны нөөц болон ажлын явцын талаар тодрууллаа.
-Нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй авто зам болон явган хүний зам халтиргаа гулгаатай байна. Гэтэл ТҮК-иуд давсаа цацахгүй байна гэх юм?
-Уржигдар орой Улаанбаатар хотод 02:45 цагт цас ороход манай албан хаагчид шөнийн 03:30 цагаас халтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Тэр дундаа осол их гардаг зам, уулзвар болох "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн маршрутаар давс, цас хайлуулагч бодис цацаж байгаа. Манайх гэлтгүй дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
-Явган хүний зам их гулгаатай байдаг шүү дээ. Ойр орших аж ахуйн нэгжүүд нь цэвэрлэх ёстой гэсэн журам байдаг байх аа?
-Тийм ээ. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан. Эл журмаар байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоосон. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрын цас мөсийг арилгаагүй бол газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Тиймээс цас орж, халтиргаа үүссэн энэ үед өөрийн эзэмшлийн гаднах талбайгаа цэвэрлэж, иргэдийн аюулгүй зорчих байдлыг ханган ажиллахыг уриалж байна.
-Төв гэлтгүй хот руу орж ирэх даваануудад халтиргаа гулгаа их үүсдэг шүү дээ. Энэ даваа гүвээнд цас хайлуулах бодис цацах уу?
-Тэгэлгүй яахав. Морингийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис, давсыг цацаж байна. 10 цагийн байдлаар ирсэн мэдээллийг үзвэл нийтдээ 40 тонн цас хайлуулах бодис цацсан.
-Энэ жил их хур тунадастай, хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Тэгэхээр цас хайлуулагч бодис, давс хэр хангалттай байгаа вэ?
-Санаа зоволтгүй. Энэ жил тендерийг нь эрт зарлаж, хангалттай нөөцөлсөн. Авто замын халтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд буюу 800 тонн нөөцтэй байна.
бодис давс гэж арай өнөө хөлдүүс болчихдог бохир хар шавраа яриагүй байгаа даа
Цас орсноос хотын гудамж талбайд халтиргаа гулгаа үүсээд буй. “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханаас цас хайлуулагч бодис, давсны нөөц болон ажлын явцын талаар тодрууллаа. -Нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй авто зам болон явган хүний зам халтиргаа гулгаатай байна. Гэтэл ТҮК-иуд давсаа цацахгүй байна гэх юм?
-Уржигдар орой Улаанбаатар хотод 02:45 цагт цас ороход манай албан хаагчид шөнийн 03:30 цагаас халтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Тэр дундаа осол их гардаг зам, уулзвар болох "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн маршрутаар давс, цас хайлуулагч бодис цацаж байгаа. Манайх гэлтгүй дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
-Явган хүний зам их гулгаатай байдаг шүү дээ. Ойр орших аж ахуйн нэгжүүд нь цэвэрлэх ёстой гэсэн журам байдаг байх аа?
-Тийм ээ. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны 63 дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан. Эл журмаар байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар тогтоосон. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр хүртэлх газрын цас мөсийг арилгаагүй бол газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж заасан. Тиймээс цас орж, халтиргаа үүссэн энэ үед өөрийн эзэмшлийн гаднах талбайгаа цэвэрлэж, иргэдийн аюулгүй зорчих байдлыг ханган ажиллахыг уриалж байна.
-Төв гэлтгүй хот руу орж ирэх даваануудад халтиргаа гулгаа их үүсдэг шүү дээ. Энэ даваа гүвээнд цас хайлуулах бодис цацах уу?
-Тэгэлгүй яахав. Морингийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис, давсыг цацаж байна. 10 цагийн байдлаар ирсэн мэдээллийг үзвэл нийтдээ 40 тонн цас хайлуулах бодис цацсан.
-Энэ жил их хур тунадастай, хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй. Тэгэхээр цас хайлуулагч бодис, давс хэр хангалттай байгаа вэ?
-Санаа зоволтгүй. Энэ жил тендерийг нь эрт зарлаж, хангалттай нөөцөлсөн. Авто замын халтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд буюу 800 тонн нөөцтэй байна.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
2013.10.24























