Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Б.Эрдэнэцогт эх орондоо ирнэ
ус уух хувьтай залуу юм. Донор болсон охиноор бахархаж байна. Хүнд амьдрал хайрлахаас илүү ач байхгүй шүү. Залуу минь урт удаан амьдарч зовох цагт чамайг гэсэн бүхний ачийг хариулаарай.
Үгээр хүнийг алж ч болдог, аварч болдог гэдэг. Энэ бол хүний хамгийн сайхан бас муухай чанар. Гэхдээ сайхан үгийг бусдад хэлж, сайн мэдээг олноороо сонсох нь энэ амьдралын жаргал гэлтэй. Тийм нэг сэтгэл тэнийлгэсэн гэрэл гэгээтэй мэдээг “Ардчилал” сонины хуудсаар дамжуулан уншигчидтайгаа хуваалцах гэж байгаа маань ч энэ амьдралын баяр жаргал.

Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон сэтгүүлч Б.Эрдэнэцогтын маань биеийн байдал тун сайн байна. Тэрээр энэ сарын 27-нд эх орондоо ирэхээр болжээ. Сэтгүүлч Б.Эрдэнэцогт маань Erdenetsogt Baasanjargal гэсэн фэйсбүүк хаяг нээж, өөрийн хуудсаараа дамжуулан зураг болон амийг нь аварсан донор охин Г.Батцэцэг, алтан гартай эмч Namish Mehta нарынхаа зургийг байршуулж хандсан хүн бүртэй ярилцан биеийн байдлаа тайлагнаж байна. Тэрээр “Биеийн байдал маш сайн байна. Энэ долоо хоногийн сүүлээр нутаг буцна. Давааны цаадах давааг туулсаар очно доо. Элэг солиулна гэдэг их хэцүү юм байна” хэмээн бичиж, түүний төлөө шаналсан найз нарынхаа сэтгэлийг тайтгаруулав.
Үнэхээр нуруу тэнийж, сэтгэл тайтгарахаас өөр яах билээ. Саяхан л хормоор хэмжигдэж байсан андынхаа амийг аврахын тулд цагийн зүүний хурдыг удаашруулчихмаар санагдаж байсан шүү дээ. Гэтэл ингээд цоо эрүүл болж үзэг нэгтнээ онгоцны буудал дээр хүлээн авах өдрийн тухай бичээд сууж байгаа маань баяр жаргал. Давааны цаадах давааг туулсаар эх нутагтаа ирэх сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн байдал сайжирсан ч хагалгааны шарх нь бүрэн эдгээгүй байгаа аж. Тиймдээ ч “хагалгааны шарханд хойлогийн мах сайн гэх юм.
Буцалгаад уучихвал элгэнд муу болов уу, яах бол? Шинэ тавьсан элгээ баллачихгүй байгаа даа, мэдэх хүн байна уу” хэмээн фэйсбүүкийн найзуудаасаа асууж байна. Анд минь бидэнтэй цахим ертөнцөөр холбогдсон нь сайхан хэрэг. Хоёрхон сарын өмнө түүний амийг авахаар ирсэн хүнд өвчинтэй тэмцэж, аль байдаг чадлаа барж байсан тэрээр бидэнтэй эрүүл саруулаар сэтгэж, харилцаж байгаа нь л бидний хувьд хангалттай.
Түүний амийг аврахын тулд олон хүн сэтгэл гаргаж, олон хүн хичээсэн. Үүний нэг нь, “Ардчилал” сонины маань хамт олон. Хандивын данс нээхэд хамгийн түрүүнд андынхаа эмчилгээний зардалд нэг өдрийн цалингаа хандивлаж, “Аssa.mn” сайт, С1 телевизийн хамт олныг уриалж хамт олон дундаасаа 20 сая төгрөг босгож өгсөн маань ч Монголын сэтгүүлзүй гэсэн их айлыг хэрхэн нэгдэж, нэгнийхээ төлөө хүчээ өргөж чаддагийг харуулсан хэрэг байсан. Б.Эрдэнэцогтыг Энэтхэг улсад хагалгаанд орохоор зориход нь олон хүн залбирч, олон хүн түүний төлөө сэтгэл гаргасан. Гэхдээ түүний ээж Б.Баасанжаргал эгчийн сэтгэлийн залбирлыг хэнийхтэй ч харьцуулахын аргагүй. Ингээд түүнтэй холбогдож, хүүгээ тосч авах баярын сэтгэгдлийг нь сонссон юм.
Тэрээр “Хүүгийн маань биеийн байдал маш сайн байгаа. Өнөөдөр /өчигдөр/ оёдлоо авахуулна гэж ярьсан. Хоног тоолон хүлээгээд л сууж байна. Хамт хагалгаанд орсон залуугийн эхнэр нь саяхан Монголд ирээд надтай уулзсан. Эрдэнэцогт залуу хүн болохоор манай нөхрөөс хурдан тэнхэрч байна билээ гэж хэлсэн” гээд л тунчиг баяртай харилцуурын цаанаас ярьсан юм. Үнэхээр төрүүлсэн үрээ харж суугаад алдах тэвчээр ямар ч ээжийн сэтгэлд багтахгүй болов уу. Б.Баасанжаргал эгч арга мухардахдаа манай сонины хамт олонд хандсанаар бид бусдыг уриалж, андынхаа хагалгааны төлбөрийг босгож чадсан билээ.
Хүний амь аврах хэчнээн их буян басхүү хаанаас илгээсэн хувь тохиол гэдгийг таах аргагүй ч энэ насандаа энэхүү дээд буяныг үйлдэх нь хүн болж төрсний хэрэг гэлтэй. Тийм ч учраас бид үзэг нэгт нөхрөө аврахын төлөө нэгдэж, аварч чадсан. Гэхдээ энэ үйлд маань хамгийн их хувь нэмэр үзүүлсэн ачтан бол Г.Батцэцэг. Донор болж, элэгнийхээ 60 хувийг Б.Эрдэнэцогтод өгсөн түүнтэй холбогдож биеийн байдлыг нь тодруулсан юм. Тэрээр Б.Эрдэнэцогтын маань хүргэн ахын төрсөн дүү. МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Эдийн засгийн гуравдугаар курсийн оюутан охин юм. Залуу хүүхэд учраас биеийн байдал нь хурдан тэнхэрч Б.Эрдэнэцогтоос түрүүлээд энэ сарын 7-нд эх орондоо ирсэн. Г.Батцэцэг “Тэнгэр бүрхэг өдөр жаахан өвдөх юм. Хичээлдээ өнгөрсөн долоо хоногийн эхээр явж эхэлсэн. Хичээлээсээ нэлээд хоцорчээ. Гэхдээ өдөр бүр бага багаар нөхөж байгаа. Гамаа баривал дажгүй ээ” хэмээн цовоо дуугаар хариулсан юм.
Удаан хугацаанд сэтгэлийн үзүүрээс зуурч, чирэгдэж явсан уй гуниг тасарч хаа нэг тийш алга болох шиг сайхан мэдрэмж. Яг одоо бичигч миний сэтгэл ийм л байна. Үзэг нэгт нөхөр маань эрүүл болж, духыг нь нэг үнэрлээд нулимс унагах ижийдээ, өдөр хоног тоолон өөрийг нь хүлээх хүүхдүүд, хайртай хань, гэр бүл, анд нөхөд, түүний төлөө сэтгэл гаргасан хүн бүхэнтэй уулзах өдөр ойртсоор.

0 Сэтгэгдэл
2013.10.22