Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Багш, ажилтнуудын цалингийн асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Польшийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски манай улсад ажлын айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны эхээр Польш улсад айлчилсан. Өнөөдөр Ерөнхийлөгч та манай улсад айлчилж байна. Энэхүү өндөр дээд хэмжээний харилцан айлчлал нь манай хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улам өргөжих боломж олгож байна” гэлээ. Манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихэд Польш улс анхнаас нь дэмжиж ирсэнд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Манай Польш улсад хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл болон уул уурхай, эрчим хүч зэрэг салбарт өндөр технологи нэвтрүүлсэн туршлага бий. Энэ чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа Мөн боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа Польшийн Ерөнхийлөгч уулзалтын үеэр илэрхийлж байлаа.
Тус улсаас санал болгосон нөхцөлт зээлийг барилга, орон сууцны салбарт зориулах сонирхолтой байгаа гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

0 Сэтгэгдэл