Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Гэр хорооллын амьдрах орчны зураглалыг анх удаа гаргалаа
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлын үр дүнгийн тухай” хэлэлцлээ. Хотын мэрийн А/785 “Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу НЗАА АНУ-ын Азийн сан, Захирагчийн ажлын алба, хорооны Засаг дарга нар хамтран гэр хорооллын 87 хороонд иргэдийнх нь оролцоотойгоор судалгаа хийж, газрын зураглалыг нь гаргажээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний үндсэн мэдээлэлд тулгуурлан нийслэл анх удаа гэр хорооллын газрын зураглалыг хийсэн бөгөөд нийтийн тээвэр, усны хүртээмж, боловсрол, хогийн цэг, аюултай бүс гэсэн үндсэн үзүүлэлтээр нь дэлгэрэнгүй гаргасан нь энэ аж. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Гэр хорооллын газрын зураглалыг гаргаснаар хорооны аль хэсэгт юу хийвэл иргэдэд илүү хүртээмжтэй байхыг тодорхой болгох юм. Иргэд ч амьдарч буй орчноо мэдрэх, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, өөртөө болон хороондоо дутагдалтай зүйлээ тодорхойлоход хялбар болж байна. Цаашид иргэдийн тусламжтайгаар зураглалаа тогтмол сайжруулж, шинэчлэх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Түүнчлэн тэрээр “Энэ удаагийн гаргасан зураглал бол байгаа байдлаар нь гаргасан. Зураглалыг цааш нь сайжруулахдаа “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төсөлтэй уялдуулан шинэчлэх юм” гэлээ. Нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө, бидэнд нарийвчлалтайгаар ажиллах боломж олгосон АНУ-ын Азийн сан, Захирагчийн ажлын албаныханд талархал илэрхийлье. Одоо харин хаана юу хэрэгтэй вэ гэдгээ сайн тодорхойл, бид хийх болно. Энэ зураглал Улаанбаатар хотод их үнэ, цэнэтэй мэдээлэл, зураглал боллоо” хэмээв. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү зураглалтай холбогдуулж, байрзүйн өөрчлөлтийн мониторинг хийх журам боловсруулж, хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
zochin
ene dahin tuluvlult dahin tuluvluud bna uu, gazriig ni 2 uruu bairaar huurch avaad bna uu
2013.10.22























