Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Тулааны спортын наадмаас манай тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 18-26-нд үргэлжилж буй тулааны спортын дэлхийн наадмаас манай улсын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.

Тус наадамд сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав /+115 кг-д/ түрүүлсэн бол О.Өсөхбаяр 85 кг-д мөнгөн медалийн эзэн болов. У.Бямбажавын хувьд мэргэжлийн сумод Дайшоүчи нэрээр зодоглон макушитагийн тэргүүн хэсэгт амжилттай барилдаж байсан. Харин тэрээр эдүгэ АНУ-д киноны уран бүтээлд авьяас, ур чадвараа сорихын зэрэгцээ тулааны спортоор хүч үзэж байгаа юм.
Дэлхийн тулааны спортын энэ удаагийн наадмыг ОХУ-ын баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж буй манай улсын баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт бичигдээд байна.

Дэлхийн тулааны спортын энэ удаагийн наадмыг ОХУ-ын баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай тэргүүлж буй манай улсын баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт бичигдээд байна.
0 Сэтгэгдэл
























