Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
851 сурагч иргэний андгай өргөлөө

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой  “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” өнөөдөр буюу 10 сарын 19-нд  Төрийн ордны ёслолын их танхимд  ёслол төгөлдөр болж өнгөрлөө. 

Энэхүү ёслолын үйл ажиллагааг  Монголын Залуучуудын Холбооноос  санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион 11 дэх жилдээ  зохион байгуулж байгаа бөгөөд үйл  ажиллагааг  Монгол улсын Ерөнхий сайд   Н.Алтанхуяг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нээж үг хэлсэн юм. Уг арга хэмжээ нь “Чингис Хааны Мэндэлсний 851 жилийн ой” Монгол бахархлын өдөр болон “Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр”-ийг тохиолдуулан болж байгаагаараа онцлог бөгөөд  шилдэг, тэргүүний 851 сурагч буюу 16 настнууд  оролцсон юм.  Монгол Улсын иргэн болж буй эдгээр хүүхдийн төлөөлөл болох тэргүүний 41 сурагчдад улс төр, соёл урлаг, спорт, нийгмийн салбарын шилдэг төлөөллүүд  болох Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Х.Батбаяр, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Хүнс, шим, тэжээлийн хорооны дарга С.Батмөнх, Сингапур  улсад зохион байгуулагдсан Залуучуудын олимпийн гимнастикийн  аварга, Олон улсын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, “Улаанбаатар Шейпер” нийгэмлэгийн гишүүн З.Энхмөнх, Дуучин Цэцэнбилэг  буюу Цэцэ нар хүндэт зочноор уригдан  “Иргэний үнэмлэх”-ийг нь  гардуулан өглөө.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан