Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Ижил хүйстнүүдийн хуримыг хийлгээгүй хотын захирагчийг хорино
Францад хэрвээ ижил хүйстэн хосын хуримыг хийлгээгүй бол хотын захирагчийг нь хорих ялаар шийтгэхээр болжээ. Тус улсын Дээд шүүхээс ингэж шийдсэн бөгөөд хэрвээ ижил хүйстэн хос гэрлэхээр шийдээд, хотын захиргаа нь тэднийг хүлээн зөвшөөрөхгүй, хуримыг нь хийлгэхээс татгалзсан бол захирагчтай нь хуулийн хариуцлага тооцдог болж байгаа аж. Хуулийн хариуцлага гэдэг нь 400 мянган фунттэй тэнцэх хэмжээний торгууль, гурван жил хүртэл хорих ялаар хэмжигдэж байна.

Франц улс өнгөрсөн тавдугаар сард ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль баталж, Винсент Обин, Бруно Бойлю хэмээх хоёр эрэгтэй гэрлэлтээ батлуулсан анхны хос болсон юм. Гэвч уламжлалт гэр бүлийг дээдэлдэг нийгмийн бүлгүүдээс ижил хүйстний харилцааг үл хүлээн зөвшөөрсөн хандлага хүчтэй хэвээр байгаа юм. Тиймээс баталсан хуулиа хүчин төгөлдөр үйлчлүүлэхийн тулд ижил хүйстнүүдийн гэрлэлтэд ямар ч тохиолдод саад учрахгүй байх үүднээс Дээд шүүхээс  дээрх шийдвэрийг гаргажээ.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан