Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо
Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 10 дугаар сарын 20-ны өдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 20-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 21-ний өдөр ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор  Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэх, Салхи шуурганы үеэр иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулах, Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн жолооч нарт батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны хангалттай нөөцтэй замд гарах, дулаан хувцаслах талаар анхааруулж, автозамын нөхцөл байдалд хүндрэл үүсч болзошгүй үед холбогдох газруудтай хамтран ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн цагийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд тогтмол өгч байхыг холбогдох байгууллагуудад  мэдэгдсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан