Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Унтах нь тархины хогийг “цэвэрлэдэг”
Унтаж нойрсох нь өдрийн их ачааллаас болж үүссэн сөрөг, хортой бүхнийг тархинаас арчиж цэвэрлэдэг болохыг судлаачид олж тогтоожээ. Хүн яагаад заавал унтах ёстой байдгийн нэг шалтгаан нь энэ гэж АНУ-ын судлаачид хэлж байна. “Science” сэтгүүлд гарсан уг судалгааны тухай өгүүлэлд бичсэнээр бол “хүн унтах үед тархины эсүүд жижигрэн агшиж, мэдрэлүүдийн хоорондох зайг нээг өгдөг бөгөөд үүгээр шингэн дамжиж тархийг угааж цэвэрлэдэг” аж.  
Энэхүү ололт өнгөрсөн онд гарсан өөр нэг судалгааны үр дүнг улам баталгаажуулсан юм. Өнгөрсөн онд эрдэмтдийн баталснаар тархинд ус дамжуулах хоолой шиг сувгууд байдаг бөгөөд глимфатик систем гэж нэрлэгдэх тэр сүлжээгээр дамжин тархин дахь “хог хаягдал”-ыг гаргаж хаядаг байна. Эрдэмтдийн хулгана дээр хийсэн туршилтаас харвал унтаж нойрсох үед глимфатик сүлжээ 10 дахин илүү идэвхтэй ажиллаж байжээ. Ийм л учраас унтсанаар хүний ой тогтоолт, сурах ажиллах идэвх сайжирдаг бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан