Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“Миний дэлгүүр” хэрэглэгч надад зориулагдсан уу
“Хямд үнэ, чанартай сонголт” гэх уриатайгаар зөвхөн хэрэглэгч танд л соёлч боловсон үйлчилнэ хэмээн рекламддаг “Миний дэлгүүр”-ийнхэнд эргэлзэх боллоо. Хэр баргын үйлчилгээг голдоггүй миний хувьд хүнтэй аятайхан харилцаад бараагаа сайн тайлбарлаад өгвөл боллоо гэж боддог байв. Гэвч харилцааны соёлгүйн дээр хулхи бараа заран манийгаа “чадах” гэдэг эл дэлгүүрийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч буй учраас тэрлэхээс аргагүйд хүрсэн минь энэ.
Байгуулагдсан цагаасаа л хэрэглэгчдээ голд нь ортол гомдоох тус дэлгүүрийнхэн худалдаа, үйлчилгээний газар гэхээсээ илүүтэй тэсвэр тэвчээрийн хатуужлыг шалгадаг бэрд ч гэмээр. Тиймдээ ч үйлчлүүлэгчээ дугаарлан харилцдаг, өттэй, хорхойтой, ялзарсан жимс, гурил, будаа, хөгцөрсөн хиам зарсан гээд л тус дэлгүүрийнхний хэрэглэгчээ гомдоосон гомдол тасрахгүй. Хамгийн сүүлд гэхэд л, бяцхан хүүгийн аминд хүрэх шахсан ялзарсан жимсний хэрэг. Өсч яваа хүүхдийн эрүүл мэндээр тоглочихоод тоосон шинжгүй “Бид эмнэлэгт нь очиж нэг уулзсан. Эмчилгээнийх нь зардлыг даана л гэсэн шүү дээ” хэмээн тоомжиргүй хариулах тэр менежер залуу үр хүүхэдгүй, элгэн садангүй, чулуунаас төрсөн хүн гэж үү. Эсвэл хэргийн баримт болох ялзарсан алимаа устган айдгаа авдартаа хийчихсэн юм чинь хэмээн хөлөө хүрэх газарт заргалдаарай хэмээн алим авч өгснөөрөө буруутан болсон ахыг нь дээрэлхэв үү.
Угтаа, орой болгон гэрийн хойморт урилгагүй залран хэрэглэгч танд л хямд үнэтэй, чанартай шинэ бүтээгдэхүүн өглөө бүр өргөн сонголттойгоор өргөн барина хэмээдэг “Миний дэлгүүр”-ийнхэн биднийгээ “хошгируулагч” аж. Худалдаа гэдэг хүнд үйлчилдэг салбар. Эрүүл мэнд, боловсролын салбарын адил харилцааны ёс зүй, дэг журам, хариуцлага, үүргийн ухагдахуун үйлчилнэ. Гэтэл сүүлийн үед манай худалдааны салбарт эдгээр зарчим алдагдсан төдийгүй хэрэглэгч та хаан хэмээн цаасан малгай төдий өмсгөн загнаж, зандрах битгий хэл зодох нь энүүхэнд. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвд энэ талаархи гомдол ирдэг ч барагдуулсан тохиолдол үгүй. Тиймдээ ч энэ салбарт гарч буй доголдол, зөрчлүүд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа биз. Үнэндээ, “Миний дэлгүүр” нь хотын төв, захад 20 гаруй салбар дэлгүүртэй, өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лаборатортой томоохон худалдааны байгууллага. Гэтэл бусад дэлгүүрт байхгүй давуу талтай гэж “онгирох” тус дэлгүүрийн худалдаалж буй хүнсэнд яагаад хорхой үсэрч орчихдог, жимс жимсгэнэ юуны учир мууддаг нь нэн хачирхалтай.
Магадгүй, мөнгө цагаан нүд улаан гэгчээр хэдэн тонноор нь татсан бараа бүтээгдэхүүнээ дуустал нь борлуулахын тулд арчиж, зүлгээд ч хамаагүй борлуулдаг байж мэдэх л юм. Харин энэ мэт хэрэглэгчийн эрхийг байнга зөрчдөг байгууллагад ямар ч хатуухан хариуцлага тооцдоггүй нь гачлантай. Энэ талаар МХЕГ-ын худалдаа үйлчилгээ хариуцсан нэгэн мэргэжилтэн “Худалдааны байгууллага зөрчил гаргавал хуулийн хүрээнд торгохоос өөр ямар ч арга хэмжээ байхгүй” хэмээсэн. Тэгэхээр торгуулийн хуудсанд дөжирчихсөн тус байгууллагынхан төрийн болон төрийн бус байгууллагынхны үгийг үл ойшоох нь ч аргагүй мэт.
Ямартай ч, хэрэглэгч та хаан гэж лоозогнохоосоо илүү амьд явах баталгааг минь хангаж өгөхийг МХЕГ болон төрийн байгууллагуудын удирдлагаас хүсье. Олон хавар нэгэндээ гэгчээр хүний аминд хүрэхээс нь өмнө муудсан хүнс, хорхойгоор “баяжуулсан” бараа бүтээгдэхүүн шахдаг дэлгүүрүүдэд хатуухан арга хэмжээ авах цаг болсныг ч уламжилъя.
Дэлхийн стандартад нийцсэн сүлжээ дэлгүүр байгуулах гэж зориг шулуудсан гэх “Миний дэлгүүр” нэртэй сүлжээ дэлгүүрийн захиргааныханд хандахад муу нэрийг хусав ч арилахгүй гэж үг байдгийг л сануулъя.
“Хямд үнэ, чанартай сонголт” гэх уриатайгаар зөвхөн хэрэглэгч танд л соёлч боловсон үйлчилнэ хэмээн рекламддаг “Миний дэлгүүр”-ийнхэнд эргэлзэх боллоо. Хэр баргын үйлчилгээг голдоггүй миний хувьд хүнтэй аятайхан харилцаад бараагаа сайн тайлбарлаад өгвөл боллоо гэж боддог байв. Гэвч харилцааны соёлгүйн дээр хулхи бараа заран манийгаа “чадах” гэдэг эл дэлгүүрийн увайгүй үйлдэл хэрээс хэтэрч буй учраас тэрлэхээс аргагүйд хүрсэн минь энэ. Байгуулагдсан цагаасаа л хэрэглэгчдээ голд нь ортол гомдоох тус дэлгүүрийнхэн худалдаа, үйлчилгээний газар гэхээсээ илүүтэй тэсвэр тэвчээрийн хатуужлыг шалгадаг бэрд ч гэмээр. Тиймдээ ч үйлчлүүлэгчээ дугаарлан харилцдаг, өттэй, хорхойтой, ялзарсан жимс, гурил, будаа, хөгцөрсөн хиам зарсан гээд л тус дэлгүүрийнхний хэрэглэгчээ гомдоосон гомдол тасрахгүй. Хамгийн сүүлд гэхэд л, бяцхан хүүгийн аминд хүрэх шахсан ялзарсан жимсний хэрэг. Өсч яваа хүүхдийн эрүүл мэндээр тоглочихоод тоосон шинжгүй “Бид эмнэлэгт нь очиж нэг уулзсан. Эмчилгээнийх нь зардлыг даана л гэсэн шүү дээ” хэмээн тоомжиргүй хариулах тэр менежер залуу үр хүүхэдгүй, элгэн садангүй, чулуунаас төрсөн хүн гэж үү. Эсвэл хэргийн баримт болох ялзарсан алимаа устган айдгаа авдартаа хийчихсэн юм чинь хэмээн хөлөө хүрэх газарт заргалдаарай хэмээн алим авч өгснөөрөө буруутан болсон ахыг нь дээрэлхэв үү.

0 Сэтгэгдэл