Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“Монгол кино нэгтгэл”-ийн захирал Ж.Солонго дахин шалгагдах нь

“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгыг дахин шалгуулах хүсэлтээ холбогдох албаныханд уламжилна хэмээн тус нэгтгэлийн ахмад уран бүтээлчид мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн “Монгол кино” нэгтгэлийн ахмадууд түүнийг нэгтгэлийн эзэмшлийн газар, үнэт ховор эд зүйлс борлуулсан талаар АТГ-т мэдэгдэн шалгуулсан ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон юм. Тиймээс ахмадууд Ж.Солонготой холбогдох хэргийг үнэн зөвөөр дахин шалгаж өгөхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар нарт хандан тодорхой баримтын хамт хүсэлтээ хүргүүлэхээр болсон аж. Тус хүсэлтэд “Ж.Солонго нь нэгтгэлийн өмчийг дур мэдэн наймаалцсан, Япон улсад Монголын кино өдөрлөг зохиох зардалдаа зориулан Японы киноны нийгэмлэгээс 69,479 ам.доллар авсан, ажилчдаа орон сууцжуулах нэрээр өөрийн хүмүүст өгсөн” гэх зэрэг олон баримт дурджээ. Тиймээс тус хэргийг дахин шалгаж, Ж.Солонгын хэлсэн ярьснаар дүгнэлтээ гаргах бус бодит баримтад тулгуурлан үнэн зөвөөр дүгнэж, “Монгол кино” нэгтгэлийн ирээдүйн хувь заяа, цаашдын хөгжилд холбогдох албаныхныг анхаарал тавихыг ахмад уран бүтээлчдийн зүгээс хүслээ.

0 Сэтгэгдэл
RADUGA
NER GUTAASAN MUU HOGIIG SAIN SHALGAAD BULHAIG N DELGEEREI
2013.10.18