Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Нийслэлийн хэмжээнд 22100 иргэнд зарлан дуудах хуудас тараажээ
Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлага  болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн  Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2013 оны 10-р сарын 18-20-ны өдрүүдэд болох Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлагыг зохион байгуулах дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажлын явцтай танилцсан талаар дэд хурандаа Б.Баянмөнх мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд 2-р ээлжийн цэрэг татлагад хамрагдах 23429 иргэн байгаагаас 22100 иргэнд буюу 94,2  хувьд нь зарлан дуудах хуудас тараажээ. Нийслэлийн цэргийн жинхэнэ албаны татлагыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан “Цэрэг татлагын товчоо” зохион байгуулж байгаа бөгөөд дүүрэг бүрдээр товчоо ажиллаж байна. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 настай иргэд 3700000-521000 хүртэлх мөнгөн төлбөр төлж цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой. Энэ төлбөрийн хэмжээ нь цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орж байснаас хамаарч өөрчлөгддөг юм байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэалбанд татагдаж буй залуусын хувьд жингийн дутагдалтайн улмаас тэнцэхгүй байх тохиолдол өмнөх жилүүдэд ихээр гардаг байсан. Харин энэ жил эмчийн үзлэгээр орж буй залуус нүд, мэс ажилбар, чих хамар хоолойн өвчнөөс шалтгаалан тэнцэхгүй байх тохиолдол гарч байгааг нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар хэллээ. Хуралдааны төгсгөлд  нийслэлийн цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун “Цэрэг татлагыг зохион байгуулахад онцгой анхаарч, 2013 оны тээврийн хэрэгслийн үзлэгт орсон зөвшөөрөлтэй автомашинаар цэргүүдээ хүргэх, цувааг 1-р эгнээгээр зорчуулах ажлыг зохион байгуулах, цэргийн жинхэнэ албанд татагдаж буй цэргүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хүндэтгэлтэй хандаж, тэдний ар гэрийнхэнд хүндрэл чирэгдэл учруулахгүй ажлаа зохион байгуулах”-ыг үүрэг болголоо. Мөн цэргийн алба хаагаад халагдан ирж байгаа залуусыг ажлын байраар хангах асуудлыг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан