96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева үнэмлэхүй гэдгээ баталлаа
100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад амжилттай болж дууслаа. Дэлхийд чансаатай тамирчин гэдгээ дахин баталж, алтан медалийг дэлхийн 12 удаагийн аварга, олон улсын их мастер Латви улсын тамирчин Зоя Голубева хүртлээ. Түүний оролцсон 25 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар “Маш өрсөлдөөнтэй боллоо. Дэлхийд алдартай, сайн тамирчидтай Монголд оюун ухаанаа сорин өрсөлдөж ялагч болсондоо баяртай” байна гэлээ. Харин хоёрдугаар байрт Украйн улсын тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга Дарьяа Такаченко шалгарч мөнгөн медаль, 3500 еврогоор шагнуулсан юм. Удаах байрт ОХУ-ын тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Тамара Тансукизина шалгарч, хүрэл медаль хүртэж, 2500 еврогийн эзэн боллоо. Эх орноо төлөөлөн оролцсон М.Одгэрэл, М.Нямжаргал, Э.Мандахнаран нар 13-15 дугаар байрт шалгарсан байна. Нийтдээ дэлхийн 10 орны 16 шилдэг тамирчин оюун ухаанаа сорьсон 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн 38 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан 20 мянган евро юм.

0 Сэтгэгдэл