Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“Anonymous”-ийн хакерүүд анхааруулга явуулжээ

Олон улсын хакеруудын “Anonymous” бүлгийн төлөө­лөгчид Америкийн Миссури мужийн Мэривилл хотод өнгөрсөн жил гарсан охидыг хүчир­хийлсэн хэрэг дээр арга хэмжээ авна гэсэн анхааруулгыг “YouTube” сайт дээр байрлуулжээ.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Мэривилл хотод оршин суудаг 12, 13 настай хоёр охиныг ахлах ангийн бүлэг сурагчид хүчирхийлсэн хэрэг гарсан аж. Хүчирхийлэл үйлдсэн гэх залуучууд нь тус хотын нөлөө бүхий албан тушаалтнуудын хүүхдүүд байсан тул хэргийг хаасан нь “Anonymous” бүлгийн хакеруудын бухимдлыг ихээр хүргэсэн байна. Хохирогч охидын ар гэрийг элдвээр сүрдүүлж, нэгнийх нь байрыг шатаасан атал хотын цагдаа нар ямар нэг арга хэмжээ авахаас татгалзсан байна. Хакерууд эрх баригчдын эсрэг яг ямар арга хэмжээ авах тухай дурдаагүй ч хотын нэртэй хүмүүсийн сайтыг эвдлэх, нууц мэдээллийг нь олонд ил болгох арга хэрэглэх байх гэж таамаглаж байгаа. “YouTube” сайт дээр хакеруудын мэдэгдлийг дэмжиж байгаа гэдгээ сая гаруй америкчууд мэдэгдээд байгаа аж.
0 Сэтгэгдэл
Миний шүтээнүүд
Хамгийн их уншсан