Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Дүүргийн шилдгүүд нийслэлд өрсөлдөнө
Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авъяасыг хөгжүүлэх зорилгоор  “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг”-ыг шалгаруулах уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит энэ уралдаан 21 дэх жилдээ болж байна. Сүхбаатар дүүргийн хувьд ерөнхий боловсролын нийт 8 сургуулийн 640 сурагчид оролцож 1-р байр 1-р сургууль, 2-р байр 45-р сургууль, 3-р байр 4-р сургууль, шилдэг удирдаачаар 45-р сургуулийн багш О.Жавзансилмаа  шилдэг найруулагчаар 1-р сургуулийн багш С.Чулуун-Оюун нар шалгарч, байр эзэлсэн сургуулиуд дараагийн шатанд оролцох эрхээ авлаа. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Баасанбат шалгарсан хамтлаг, багш сурагчдыг хүлээн авч Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.

Дүүрэг бүрээс шалгарсан  3 шилдэг хамтлаг  10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөх юм. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р байр эзэлсэн хамтлагийг  2 сая төгрөг, 2-р байр 1.5 сая, 3-р байрыг 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан