Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Сүхбаатар дүүргийн II дугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 18-нд эхлэнэ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Цэргийн штаб 2012 оны I ээлжээр татагдсан цэрэг дайчдыг халах, энэ оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа аравдугаар сарын 18-20-ний өдрүүдэдявагдана. Дүүргээс цэргийн жинхэнэ албанд татагдаж буй залуусМонгол Улсын Үндсэн хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу зарлан дуудах хуудсан дээрх хугацаандааСүбаатар дүүргийн 31 дүгээр сургууль дээр ирсэн байх үүрэгтэй.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хугацаат цэргийн алба нь байлдагч, түрүүчийн болон гэрээт цэргийн албанаас бүрдэх ба цэргийн дүйцүүлэх албыг иргэд биеэр хаах, эсвэл мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог.

Харин цэргийн жинхэнэ албанд татагдагч зарлан дуудсан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагын байр болон товлосон газарт ирээгүй бол тухайн иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр торгож захиргааны хариуцлага хүлээлгэх гэнэ.

Мөн ажил олгогч болон бүх шатны боловсролын байгууллагууд цэргийн насны иргэдээ цэргийн жинхэнэ албанд татагдмагц нь ажил, сургуулиас нь түр чөлөөлж, цэрэг татлагын байранд ирүүлэх үүрэг хүлээнэ гэж Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан