Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
З.Баянсэлэнгэ гишүүний мөнгө тараасан хэргийн шүүх хурал маргааш болно
Нэг үе АТГ том Тул барихгүй жараахай бариад байна гэдэг шүүмжлэлд өртөж байсан. Тэгвэл сүүлийн үед сонгуулийн үеэр мөнгө тараасан хэрэгтнүүд яг энэ зарчмаар явах болжээ. Увсын хоёрын мөнгө тараасан хэргээс болж 7 хүн ял авч, 13 сая төгрөгийг СЕХ хохирогчдод олгоод байгаа бол түүнтэй адил бас нэг хэрэг Чингэлтэйд болсон байна.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулиар мөнгө тараасан нь нотлогдсон нөхдүүдийг яллах шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд болох юм байна. Өөрөөр хэлбэл МАХН-аас нэр дэвшигч Н.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ, Г.Сүхбаатар, Ш.Гантулга, МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, түүний менежер Ч.Батманлай нар хоёр сая 460 мянган төгрөгийг тарааж, МАН-аас нэр дэвшигч Т.Ганболдын болон тус хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд санаатай саад хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон тул маргааш шүүх хурлаар тэдэнд ял оногдуулах аж.
Тэд ийнхүү гэм буруутай нь тогтоогдсон боловч Н.Хишигсүрэн нь намын даалгавараас болж хохирсон, тэдний тараасан мөнгө нь намын мөнгө гэдгийг илэрхийлсэн төдийгүй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбоотойг ч хэлсэн билээ. Гэвч УИХ-ын гишүүнийг шалгах эрх Монголын хууль шүүхийнхэнд одоохондоо байхгүй. Ингээд сонгуулийн маргаанаас болж Чингэлтэй дүүрэгт дахиад л Тул биш, жараахайнууд ял сонсохоор болж байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан