Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Он гарсаар 12106 иргэн газраа өмчилж авчээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар газрын харилцаатай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжуудын танилцуулга болон барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газар нэгдүгээр сараас эхлэн энэ сарын 1-нийг хүртэл газрын тухай, хот байгуулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг баримтлан 1 022 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 1 573 га газрын асуудлыг шийдвэрлэсэн байна. Ингэхдээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас газрын харилцаатай холбогдуулан гаргасан өргөдөл, хүсэлт, албан бичгийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, тус хурлаас зөвшөөрсөн тохиолдолд газрыг нь эзэмшүүлж байгаа гэдгийг онцоллоо. Мөн энэ хугацаанд Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, авто замын трасст орсон гэх үндэслэлээр есөн байгууллагад 188,1 га газрыг эзэмших эрх олгосон бол холбогдох хууль тогтоомж зөрчсөн 1 127 иргэн аж ахуйн нэгжийн 114,7 га газрын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
Түүнчлэн газраа өмчлөх хүсэлт гаргасан 12106 иргэний 509,26 га газрыг өмчлүүлэх шийдвэр гаргаад байгаа аж.
Харин энэ оны байдлаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүссэн 648 хүсэлт хүлээн авснаас 500 барилга байгууламжид зөвшөөрөл өгсөн бол ямар нэг баримт бичгийн бүрдэл дутуу, дүрэм журам зөрчсөн 148 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох боломжгүйг албан ёсоор мэдэгджээ.
Мөн ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын барилгын зориулалтаар 0,33 га, 640 хүүхдийн суудалтай сургуулийн зориулалттай 0,33 га, Баянголын амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барих үерийн далан сувгийн барилга байгууламжийн зориулалтаар 10,35 га, аж ахуйн зориулалтаар Мон-Атом компанид хоёр га газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэжээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд Буриад улсын төлөөлөгчийн газрын зориулалтаар олгох 0,33 га газрын байршлыг координатаар тодорхойлж, холбогдох хуулийн дагуу газар олголтыг шийдвэрлүүлэхээр тогтсон. Харин “Мон атом” ХХК-ийн хувьд баримт бичгийн бүрдүүлэлт хангалтгүй, зориулалт нь тодорхойгүй учир газар эзэмшүүлэх асуудлыг дахин судлах шаардлагатай гэж үзсэн юм.
Цаашид газар, барилгын зөвшөөрөл олгохдоо нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга шийдвэр гаргадаг зарчимд шилжих хэрэгтэй. Нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон томоохон эрх нь газар эзэмшүүлэх, өмчлүүлэх захирамж гаргах эрх юм.
Тиймээс хууль зөрчсөн, ерөнхий төлөвлөгөөтэй уялдаагүй, зориулалт нь тодорхойгүй зэрэг нөхцөлийг нягтлан үзэлгүйгээр шийдвэр гаргахаас сэргийлэхийн тулд газар болон барилгын зөвшөөрөл хүссэн асуудлыг Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлдэг байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн кадастрын зургийг газар эзэмших эрх цуцалсан захирамжтай тулгаж, хүчингүй болсныг нь хасч тэмдэглэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.

0 Сэтгэгдэл