Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Барак Обама эмэгтэйчүүдийн эрх хамгаалагчийг хүлээн авч уулзлаа
Америкийн Ерөнхийлөгч Барак Обама эхнэр хүүхдийн хамтаар Пакистаны хүний эрхийн төлөөх нэрт зүтгэлтэн 16 настай Малала Юсуфзайг хүлээн авч уулзжээ. Малала охины уугуул нутаг болох Пакистаны баруун хойд хэсэгт байдаг Сват мужийг 2009 “Талибан” хөдөлгөөнийхөн эзлэн авсны дараа охидын сургуулийг нураажээ. Үүний дараанаас Малала охин “ВВС” агентлагийн сайтд нэрээ нууцлан блог хөтөлж эхэлсэн аж. Блог дээрээ охид, бүсгүйчүүдийг боловсрол эзэмшихэд талибууд хэрхэн саад болж байгаа талаар илэн далангүй бичдэг байсан аж. Түүний хөтөлж байсан блог Пакистан төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татаж талибуудын бухимдлыг ихээр хөдөлгөж байв. Пакистаны арми Сват мужаас талибуудыг хөөн зайлуулсны дараа Малала нь блог дээрээ өөрийн жинхэнэ нэр, зураг хөргийг гаргаж тавьсан байдаг.

2012 оны аравдугаар сард түүний сууж явсан сургуулийн автобусыг талибууд зогсоон толгой руу нь буудан хүнд шархдуулсан. Гэвч охин азаар амьд үлдэн Их Британид эмчилгээ хийлгэж эдгэрсэн юм.

Шашны хэт явцуу үзэл, хэнээрхэлийн эсрэг Малалагийн явуулсан тэмцлийг дэлхийн нийт өндрөөр үнэлсэн бөгөөд хэдхэн өдрийн өмнө Сахаровын нэрэмжит шагналаар шагнасан билээ. Барак Обама нь охины зориг, сэтгэлийн хатыг өндрөөр үнэлсэн бол Мишель Обама “Эмэгтэйчүүдийн боловсролыг хөгжүүлэхэд туслах нь бидний охид, ач нар, тэдний гэр бүх, үндэстний төлөө хийж болох хамгийн сайн үйлс” гэжээ.

Харин “Талибан” хөдөлгөөн Малала Юсуфзай охины зүтгэлийг дэлхийн нийт ингэж өндрөөр үнэлж, хүлээн авч байгаад ихэд бухимдаж байгаа бололтой. Пакистан дахь тус хөдөлгөөний төлөөлөгч орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа “Бидэнд ахин боломж гарах л юм бол түүнийг заавал ална. Лалын шашин эмэгтэй хүн алахыг хориглодог ч манай шашны эсрэг буруу номтнуудын хийж буй дайныг  дэмжиж байгаа хүнийг устгахыг зөвшөөрдөг” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан