Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Тарваганы олон тооны арьс хил давуулахыг завджээ
Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цолцолбороор энэ сарын 9-нд 28-10 ДГО улсын дугаартай ачааны машинд тарваганы олон тооны арьс нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг задсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх галаийн газрын байцаагч нар  болон албаны эрэлч нохойн тусламжтайгаар илрүүлжээ. Тухайлбал, энэ хэргийг Монгол Улсын иргэн Б гэгч үйлдэх гэж байжээ. Тэрээр хилээр 2290 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн явах эд ангийг нуувч болон ашиглан гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Гэмт хэргийн шинжтэй энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлээд байгаа аж.
Жич дурьдахад, монгол орны тарваганы нөөц эрс хомсдож, устаж үгүй болж байгааг харгалзан үзэж тарвага агнах, экспортлохыг Байгаль орчны сайдн тушаалаар хориглосон байдаг билээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан