Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Нийслэлчүүдийн 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мянган тн мах бэлтгэжээ
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБ, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төлүүлжээ. Улаанбаатар хотод нөөцийн махны менежерээр “Жаст Агро” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Эй Эн Ди Эм”, “Саян-Уул” , “Монгол Мах Экспо” зэрэг 9 компани ажиллаж нийт 9421 тн мах нөөцлөн 424 цэгээр худалдаалсан аж. Дархан хотод “Баатарууд тэнгэр” ХХК 1025.1 тн мах нөөцлөн, 104 цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1016.1 тн мах нөөцлөн, 36 цэгээр худалдан борлуулжээ.
Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын махны хэрэгцээний зөвхөн 24 хувийг хангаж байсан боловч шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд, махны үнийн өсөлтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс 2 дахин бага байлаа гэж салбарын сайд хэлсэн. Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа аж.
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд УБ, Дархан, Эрдэнэт хотын хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан 11,4 мян.тн махны нөөц бэлтгэж, 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож, хуваарийн дагуу 100 хувь буцаан төлүүлжээ. Улаанбаатар хотод нөөцийн махны менежерээр “Жаст Агро” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Эй Эн Ди Эм”, “Саян-Уул” , “Монгол Мах Экспо” зэрэг 9 компани ажиллаж нийт 9421 тн мах нөөцлөн 424 цэгээр худалдаалсан аж. Дархан хотод “Баатарууд тэнгэр” ХХК 1025.1 тн мах нөөцлөн, 104 цэгээр, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 1016.1 тн мах нөөцлөн, 36 цэгээр худалдан борлуулжээ. Хэдийгээр нөөцөлсөн мах дээрх гурван хотын хүн амын 1-7 хүртэлх сарын махны хэрэгцээний зөвхөн 24 хувийг хангаж байсан боловч шинэлэг арга барилаар ажиллаж, хяналтыг олон талаас нь тавьсны үр дүнд, махны үнийн өсөлтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 7 дугаар сарын хооронд өмнөх оны мөн үеэс 2 дахин бага байлаа гэж салбарын сайд хэлсэн. Мөн мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа аж.
0 Сэтгэгдэл























