Монголын өсвөрийн боксын шигшээ баг нийт 31 медаль хүртлээ
Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 16.00 цагаас хэлэлцэнэ
Өнөөдрийн ТББХ хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлууд
Х.Нямбаатар: Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхны цалин жил бүр инфляцын түвшинтэй уялдан нэмэгдэх ёстой
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар хотод энэ онд 102.710 ам метр явган замыг шинэчиллээ
Д.Батжаргал: Хүүхдийн чихийг яруу сайханд дасгахад сурах бичиг чухал үүрэг гүйцэтгэх ёстой
У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй
Умард Солонгосын хаалттай нийгэмд үнэнийг олох хэцүү
Гадаадын гэрэл зурагчид олноороо очдог газруудад би өмнө нь очиж ажилладаг байсан. Гэхдээ Умард Солонгост бол голчлон ганцаараа. Тиймээс би зөвхөн үнэнийг өгүүлэх зураг авах ёстой гэж боддог. Олон арван жилийн турш энэ орны тухай суртал ухуулгын зургаар л төсөөлдөг байсан.
Үүнээс хүмүүс Умард Солонгосыг үнэнээ нуусан, дүр эсгэсэн, бодит бус орон гэж боддог. 2000 онд би анх энд ирэхдээ мөн л тийм бодолтой байлаа. Харин 2012 онд Ассошэйтэд Пресс агентлаг Пёньянд товчоогоо нээснээс хойш би тус улсад 25 удаа зорчиж, хөшигний цаадах олон мянган гэрэл зурагтай болсон юм. Шуудхан хэлэхэд, чөлөөтэй аялж, цөмийн реакторууд болон улстөрийн шоронгийн зургийг авч болохгүй ч надад ямар нэг цензур тавьж байгаагүй. Мөн үйл явдлууд нь зохиомол хэдий байсан ч хүмүүс нь бодит юм шүү. Эцэст нь, умард солонгосчууд бол улс төрийн хатуу дэглэм дэх жүжигчид биш, энгийн нэгэн иргэд юм гэдгийг би ойлгосон. Үзэгч та ч гэсэн тэгж ойлгохыг би хүснэ. Гэрэл зурагт өртөөгүй газар ховор болсон энэ эринд хаалттай нийгмийн цаадахыг илрүүлэх нь миний үндсэн зорилго байлаа.
Лам нар биднийг даган автомашины зогсоол руу алхлаа. Сэрүү татсан намрын энэ өглөө Умард Солонгосын Кэсон хотын захын довцог дээрх Буддын сүмийн цогцолбор Рёнгтон хийдийн дотор нам гүм. Хэдэн зууны өмнө Кэсон нь Солонгосын хаадын нутаг, Рёнгтон нь хөл хөдөлгөөн ихтэй шашны төв байлаа. Гэвч энэ өглөө хийдийн жингэнэх хонх, хүж уугиулах мөргөлчид ч үгүй, саарал орхимжтой хоёр ламтанг эс тооцвол эзгүй. Тэртээх Кэсоны эл хуль төв гудамжаар одоогийн төрийн эрхэм дээд тэргүүн, залуу удирдагч Ким Жон Уныг магтсан дуу цуурайтна.
Харгалзагчдын хамт гэрэл зурагчин Дэвид Гуттенфельдер бид хоёр хийд рүү орцгоов. Харгалзагч гэдэг нь Умард Солонгост ирсэн гадаадын сурвалжлагчдад Засгийн газраас “санаа тавьж” буй хэрэг юм.
Сурвалжлагчийн хувьд сүслэх эрх чөлөөний тухай асууж болохоор газар бол Умард Солонгосын Буддын хийд байх гэж санасан юм. Жаран жил дарангуйлсан нэг гэр бүл шашныг зохион байгуулалттайгаар мөхөөсөн гэх судлаачид ч бий. Хэрэв миний уулзсан хоёр ламын нэг нь дэглэмийг буруушаасан үг цухуйлгавал хүний эрхийн байгууллагын ажилтнуудын тооцоогоор 150-200 мянган хүн хоригдож буй тэр шоронд уусан алга болох нь гарцаагүй. Тиймээс би өөр зүйл асуусангүй хурдхан шиг алхаж холдлоо.
Зогсоолд хүрч, биднийг зөөвөрлөж байсан фургоны хаалгыг нээтэл өнөөх лам нар өөдөөс харчихсан, дэргэд нь харгалзагчид сууж, биднийг хүлээсэн харцтай сууцгааж байлаа. Лам нар яагаад биднийг дагаад байсныг сая л ойлгов. Мэдээж харгалзагчид биднийг тэрс үзэлтнүүдтэй уулзуулахгүй нь мэдээж. Тэгээд ч улс төрийн шүүмжлэгчид Рёнгтонд байна гэж юу байхав. Чулуун шат, хээтэй модон хаалга нь элэгдэж амжаагүй энэ хийд дарангуйлагчдын дүр эсгэх жүжгийн тайз болохыг би ухаарав. Харин миний уулзсан хоёр лам бол Умард Солонгосын шашин шүтэх эрх чөлөөг илэрхийлэх театрчилсан үзүүлбэрийн жүжигчид нь байж.
Харин бид түүнийх нь үзэгчид
Умард Солонгост үнэнийг олно гэдэг тийм ч хялбар биш. Сагсан бөмбөгчин Деннис Родманыг тэвэрч угтсан удирдагч нь долоо хоногийн дараа АНУ руу цөмийн зэвсгээр довтолно хэмээн сүрдүүлдэг орныг юу гэж ойлгох вэ?
Энэ бол өдөр тутмын амьдралын бодит үнэнийг чамбай гэгч нь бий болгосон ханаар халхалж, ихэнх зочид гийчдэд сайтар зассан цөөн хэдэн засмал зам, улс орныг нийтдээ 65 жилийн турш хянаж буй эцэг, хүү, ач хүү гурвын баримал хөшөөнүүдээс өөр юу ч харуулдаггүй тийм л орон. Энд сурвалжлага хийх нь хачин жигтэй цусгүй тулаанд оролцох мэт санагдана. Хэрэв хангалттай удаан хугацаагаар үлдэж чадвал санаснаас илүү ихийг мэдэж болох өдрүүд бас тохиолдоно.Тиймээс л бид олон дахин эргэж очсоор байдаг.
ГЭРЭЛ ЗУРАГЧИН ДЭВИД ГУТТЕНФЕЛЬДЕР

ТИМ САЛЛИВАН

0 Сэтгэгдэл