Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
350 гаруй оюутан залуус хамрагдсан “Намрын ажил-залуус” төсөл амжилттай хэрэгжлээ

ҮХААЯ, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-залуус” төслийг 9-р сарын 1-нээс 10 сарын 10-ны хооронд хэрэгжүүлж, оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулсан. Уг төсөлд нийт 350 гаруй оюутан залуу хамрагдаж Төв аймгийн Жаргалант, Баянцогт сум, Сэлэнгэ аймгийн Сант, Жавхлант, Ерөө, Сайхан сум, Баянгийн хошуу, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж үтрэм будаа, төмс ногоо хураалтын ажлыг 7-14 хоногийн хугацаанд амжилттай ажиллаа. Оюутан залуус өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд уг төсөлд хамрагдаж ажилтай, орлотой болсоноос гадна эх орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Энэхүү төслийг ирэх жил ч гэсэн зохион байгуулж илүү олон оюутан залуусыг хамруулана гэдгийг “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл