Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж” өдөрт 15-20 хүнийг цагийн ажилд зуучилж байна

Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-д ажил олгогч байгууллагуудаас цагийн болон байнгын ажлын байрны захиалга ихээр ирсээр байна. Тус биржид өдөрт цагийн ажилд зуучлуулахаар 20-30 залуу ирж бүртгүүлж байгаагаас 15-20 нь шууд цагийн ажилд зуучлагдаж байгаа аж. “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн мэдээллэж буйгаар 10 сарын 01-07-ны даваа гараг хүртэл нийт 100 гаруй залуу анкет бөглөснөөс 60-аад залуу ажилд зуучлагдсан байна. Одоогоор зөөгч, ачигч, эх бэлтгэгч, дизайнер, нягтлан, санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутан, балетын багш, англи хэлний багш, худалдагч, барилгын туслах, сурталчилгааны ажилтан, цонх угаагч зэрэг цагийн ажлын нээлттэй байр бэлэн байгаа аж. Дашрамд дуулгахад 10 сарын 12-ны бямба гарагт 200 хүн ажиллуулах цагийн ажлын санал тус биржид ирсэн бөгөөд сонирхсон залуус МЗХ-ны төв байр “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ийн 103 тоотод ирж бүртгүүлж болох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан