Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Зөрчил гаргасан иргэдийн 61 хувь төлбөрөө төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Замын Хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны аравдугаар сарын 08-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 452 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 186 бол хурд хэтрүүлсэн 266 зөрчил  бүртгэгджээ. Нийт зөрчил гаргасан иргэдийн 61 хувь нь төлбөрөө төлсөн бол жолооч та хурд хэтрүүлж, гэрлэн дохио зөрчсөн бол Монгол Улсын захиргааны хуулийн дагуу 10,000 төгрөгийн торгуулийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд тушаана. Хэрэв зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийн оршин суух хаяг тодорхойгүй тохиолдолд утсаар болон тухайн баг хорооны холбогдох албан тушаалтантай хамтран торгуулийн мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгч ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан