Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Олимпийн гудамжид ирэх онд ус зайлуулах шугам нэмж барина
Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх 1 км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг замын борооны ус зайлуулах шугамын ажлыг 2011 онд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017-р анги гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Зэт Эй Ди” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу замын баруун талаар 700 уртааш метр борооны ус зайлуулах шугам, 36 худаг барьсан хэдий ч усархаг борооны ачаалал даахгүй байна. Тиймээс ирэх онд уг замын зүүн талд ус зайлуулах шугам барихаар төлөвлөж байна. Уржигдар орсон усархаг борооны улмаас тус зам дээр их хэмжээний ус тогтсоныг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс ус соруулах 4 машин гаргаж, сорууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан