Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Конгрессын гишүүдийг баривчилжээ
Энэ сарын найманд Вашингтон хотод цагаачлалын шинэчлэлийг дэмжигчдийн жагсаалын үеэр Конгрессын гишүүн найман хүн баривчлагдсан тухай “Франс Пресс” агентлаг мэдээлж байна. Жагсаалд ойролцоогоор 10 мянга орчим хүн оролцсон бөгөөд тэднийг Конгрессын байрны ойролцоох гудамжны хөдөлгөөнийг хаасны дараагаар цагдаа нар заримыг нь баривчилсан аж. Ойролцоогоор 200 орчим хүнийг хоригдсон аж.
Цагаачлалын хуульд шинэчлэл өөрчлөлт хийх нь Ерөнхийлөгч Обамагийн сонгуулийн өмнө өгсөн амлалтын нэг юм. Өөрчлөлт оруулах саналыг Обама нэгдүгээр сард гаргасан бөгөөд Сенатын бүгд найрамдахчууд ч, ардчилсан намынхан ч дэмжсэн. Харин Конгресст олонхи байгаа бүгд найрамдахчууд зөвшөөрөхгүй байгаа тул батлагдахгүй байгаа юм. Иймд дэмжигчид нь шинэ хуулийг алгуурлалгүй батлахыг шаарджээ.
Шинэ хууль батлагдвал Америкт хууль зөрчилгүй олон жил ажилласан хууль бус цагаачдыг татвараа нөхөн өгч, торгууль төлсний дараа ажил хийх зөвшөөрөлтэй албан ёсны цагаач болж, цаашлаад Америкийн иргэн болох боломжтой болох юм. Энэ хуульд Америкт хууль бусаар цагаачилж ажилладаг 11 сая хүн хамрагдах боломжтой аж.

0 Сэтгэгдэл