Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Бүгдээрээ “НЭГДЭЦГЭЭЕ” уриалга гаргалаа
Нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн
тээврийн газар, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч Аж ахуйн нэгж
байгууллагуудтай хамтран нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, олон
нийтэд сурталчлах, мэдээлэл түгээх зорилгоор нээлттэй өдөрлөгийг нэг
сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд нийтийн зорчигч
тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК Цамбагарав худалдааны төвийн
урд талбайд нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. Энэхүү нээлттэй
өдөрлөгөөр “Замын хөдөлгөөнд соёлтой оролцохын төлөө, Соёлтой
үйлчлүүлэхийн төлөө, Түгжрэлгүй байхын төлөө, Хоггүй хотын төлөө,
Тасалбараа авдаг байхын төлөө, 1-р эгнээгээр саадгүй зорчихын төлөө”
зэрэг нийслэлчүүдийг цаг үргэлж бухимдуулж байдаг олон асуудлуудыг
шийдвэрлэхийн төлөө “Нэгдэцгээе” уриалга гаргалаа. Мөн өдөрлөгт хүрэлцэн
ирсэн иргэдэд зориулж ажлын байрны бүртгэл явуулж, азтай зорчигч
шалгаруулж, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд зорчигч тээврийн
үйлчилгээг хэрхэн сайжруулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллавал
зохих, иргэд юу хүсч байгаа талаар нээлттэй ярилцаж, санал асуулга
явууллаа гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл