96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Цементийн үнэ буурна гэв
Эрээн, Замын-Үүдээс 120 гаруй вагон цемент өнөөдөр ирж байна. Энэ нь энэ жилийн хувьд өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болж байгаа юм. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байжээ. Цементийн үнийн тухайд өнгөрсөн сарын 15-аас өмнө нэг тонныг нь 135-145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол түүнээс хойш тонн нь 200 мянган төгрөгт хүрээд байв. Үнэ өсөх болсон шалтгааныг юанийн ханшийн өсөлт, тээвэрлэлт, түүнчлэн хятадын компаниуд үнээ өсгөсөн зэрэгтэй импортлогч аж ахуйн нэгжүүд холбон тайлбарлаж байсан юм.
Иймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзан, ачилтын хэмжээг нэмэгдүүлсэн байна.
120 гаруй вагон цементийн ачилтыг хийхээр 210-аад хүн ажиллаж байгаа аж. Өнөөдрөөс хойш хомсдол үүсэхгүй, нийлүүлэлт нэмэгдсэн учраас үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээллээ.
Эрээн, Замын-Үүдээс 120 гаруй вагон цемент өнөөдөр ирж байна. Энэ нь энэ жилийн хувьд өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болж байгаа юм. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс ирж байжээ. Цементийн үнийн тухайд өнгөрсөн сарын 15-аас өмнө нэг тонныг нь 135-145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол түүнээс хойш тонн нь 200 мянган төгрөгт хүрээд байв. Үнэ өсөх болсон шалтгааныг юанийн ханшийн өсөлт, тээвэрлэлт, түүнчлэн хятадын компаниуд үнээ өсгөсөн зэрэгтэй импортлогч аж ахуйн нэгжүүд холбон тайлбарлаж байсан юм.Иймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн албаны хүмүүсийн хамтаар БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, холбогдох хүмүүстэй уулзан, ачилтын хэмжээг нэмэгдүүлсэн байна.
120 гаруй вагон цементийн ачилтыг хийхээр 210-аад хүн ажиллаж байгаа аж. Өнөөдрөөс хойш хомсдол үүсэхгүй, нийлүүлэлт нэмэгдсэн учраас үнийн хувьд тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























