96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
НИК компани 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг төлж, барагдуулна
Бензиний үнийг зохиомлоор өсгөсөн гэдэг шалтгаанаар НИК компанид ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Үүнийг тус компаниас хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэднийг энэ мөнгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан бол дээд шүүхээс түдгэлзүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр өчигдөр гарсан юм. Гэтэл ШӨХТГ-ын дарга О.Магнай твиттерээр жиргэхдээ, “Шүүхийн шийдвэр манай талд гарлаа. НИК компани торгуулийн мөнгөө барагдуулах ёстой” гэсэн мэдээллийг цацсан нь олон нийтэд төөрөгдөл үүсгэсэн юм.
Харин маргааныг эцэслэх үүднээс ШӨХТГ-аас өнөөдөр энэ асуудалтай холбогдуулан тайлбар хийсэн юм. Тус газрын улсын байцаагч Ж.Очирхуяг хэлэхдээ, “Шүүх хурлаар ШӨХТГ-ын байцаагч нарын гаргасан шийдвэр хуульд нийцсэн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гарсан” гэсэн юм. Тэгэхээр НИК компанийн хувьд ШӨХТГ-аас ногдуулсан 4.9 тэрбум төгрөгийг борлуулалтын орлогоосоо төлөхөөр болсон гэдгийг тэрээр онцолж байлаа.
Мөн тус газраас Шунхлай, Содмонгол компанид зах зээлд давамгай байдлаа ашиглан үнэ өсгөсөн гэдэг шалтгаанаар тус бүр 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа аж. Үүнээс “Содмонгол” компани торгуулийнхаа мөнгийг барагдуулаад явж байгаа бол “Шунхлай” компани шүүхэд нэмэмжлэл гаргаж анхан шатны шүүхийн шийдвэр товлогдоод байгаа гэнэ.
Д.Мөнх
Бензиний үнийг зохиомлоор өсгөсөн гэдэг шалтгаанаар НИК компанид ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан. Үүнийг тус компаниас хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэднийг энэ мөнгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргаж байсан бол дээд шүүхээс түдгэлзүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр өчигдөр гарсан юм. Гэтэл ШӨХТГ-ын дарга О.Магнай твиттерээр жиргэхдээ, “Шүүхийн шийдвэр манай талд гарлаа. НИК компани торгуулийн мөнгөө барагдуулах ёстой” гэсэн мэдээллийг цацсан нь олон нийтэд төөрөгдөл үүсгэсэн юм.Харин маргааныг эцэслэх үүднээс ШӨХТГ-аас өнөөдөр энэ асуудалтай холбогдуулан тайлбар хийсэн юм. Тус газрын улсын байцаагч Ж.Очирхуяг хэлэхдээ, “Шүүх хурлаар ШӨХТГ-ын байцаагч нарын гаргасан шийдвэр хуульд нийцсэн үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гарсан” гэсэн юм. Тэгэхээр НИК компанийн хувьд ШӨХТГ-аас ногдуулсан 4.9 тэрбум төгрөгийг борлуулалтын орлогоосоо төлөхөөр болсон гэдгийг тэрээр онцолж байлаа.
Мөн тус газраас Шунхлай, Содмонгол компанид зах зээлд давамгай байдлаа ашиглан үнэ өсгөсөн гэдэг шалтгаанаар тус бүр 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байгаа аж. Үүнээс “Содмонгол” компани торгуулийнхаа мөнгийг барагдуулаад явж байгаа бол “Шунхлай” компани шүүхэд нэмэмжлэл гаргаж анхан шатны шүүхийн шийдвэр товлогдоод байгаа гэнэ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























