Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Н.Удвал сайд Тагнуулын ерөнхий газарт ханджээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан энэ сарын 4, 5-ны өдөр www.twitter.com цахим хуудаст @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэжээ. Энэүү цахим хаягаар дамжуулан Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс цахим хуудас хэрэглэгчидтэй харилцсан байна. Иймд Н.Удвал сайд бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж, эрүүл мэндийн болон бусад салбарын талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар олон нийтэд түгээж, цахим хуудас хэрэглэгч иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл үүсгэх, улмаар дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх худлаа мэдээлэл тараах ажлыг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж үзжээ. Тиймээс Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэрийг барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан энэхүү этгээдийг олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт тус тус хүргүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан