96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
10 сард зургаан уулзвар ашиглалтад орно
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж”
төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр
төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа
билээ. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа
орж байна. Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”
компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж,
зорчих хэсгийг бүрэн нээсэн.

Гэмтлийн эмнэлгийн урд уулзварын өргөтгөл шинэчлэл дууссан бол I хорооллын арын замыг уг замтай шууд холбосон шинэ уулзварын ажил 90 гаруй хувьтай явж байна. Тус уулзварын налуу хэсэгт олон үе бүхий бэхжүүлэлтийн суурь хийснээс гадна арматураар хүчитгэсэн бетон түшиц хана барьж, суурь болон өнгө хучилтын ажил дууссан. Түүнчлэн Усны гудамж буюу 25 дугаар эмийн сангийн урд уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож өргөтгөх ажил төлөвлөсөн хугацаандаа багтаж өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийн зорчих хэсгээ нээлээ .Мөн Циркийн арын уулзварын өргөтгөлийн ажил дуусч, одоо тэмдэг тэмдэглэгээний ажилдаа орж байна.
Дээрх уулзваруудын замын тэмдэг тэмдэглэгээ гүйцээж, явган зорчигчийн зориулалтын зам, орчны бусад тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд бүгд гэрээт хугацаандаа дуусна гэж Гудамж төслөөс мэдээллээ.

0 Сэтгэгдэл