Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
МАН Их хуралдаа бэлтгэсээр
МАН-ын XXVII Их хурал энэ сарын 27-нд болох тов гарсан. Үүнтэй холбоотойгоор Их хурлын төлөөлөгч сонгох ажил өнгөрсөн долоо хоногт болсон юм. Төлөөлөгч сонгох үеэр багагүй будлиан гараад байгаа аж. Зарим газарт Их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд мөнгө тараах, бусдад нөлөөлөх, намын өндөр албан тушаалтнууд үүнд оролцож яваа гэсэн мэдээлэл бий. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд 1-2 сая төгрөг төлж байгаа ч гэсэн юм. Харин үүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Их хурлын төлөөлөгч сонгох ажил өрсөлдөөнтэй болсон. Мөнгө тараах, элдэв амлалт өгөх, дайлж, цайлах явдал гарсан гэсэн. Асуудалд ингэж хандаж байгаа нь харамсалтай. Ингэснээр намын хуралд сонгогдох юм бол  цаашдаа яах вэ гэдэг асуудал гарна. Бусдад нөлөөлж сонгогдсон хүмүүс Их хурлын төлөөлөгчөөр цөөн орж ирээсэй. Олон газарт ийм байдал үүсээгүй байх гэж найдаж байна” гэсэн юм.
Тэгвэл өчигдөр өдөр хуралдахаар зарласан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хойшлон орой болсон байлаа. Удирдах зөвлөл Увсын хоёр гишүүнийхээ талаар болон Их хурлаар хэлэлцэх намын дүрмийн өөрчлөл, Бага хурлыг хэзээ товлох гэх мэт асуудал хэлэлцэнэ гэж байсан юм. Намын даргаа, удирдлагуудаа өөрчлөх, дүрмээ шинэчлэх гэх мэт олон асуудал шийдэх Их хуралд МАН-ынхан бэлтгээд завгүй яваа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан