96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 88.8 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар өнгөрөгч амралтын өдрүүдэд “ДЦС-4” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус станц 1983 онд байгуулагдсан бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэрийн нэг. “ДЦС-4” өнөөдрийн байдлаар найман зуух, зургаан турбен генератор буюу цахилгаан үүсгэгчтэй, долоо дахь генераторыг суурилуулахаар ажиллаж байна. Мөн “ДЦС-4” ТӨХК цахилгаан, дулааны эрчим хүчийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэж, нийлүүлэх цаашилбал эрчим хүчний үйлдвэрүүдийн хувьсал, хөгжлийг тодорхойлогч байхыг эрмэлзэн ажиллаж байгаа гэсэн. Улс орон хөгжихийн хэрээр цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байдаг тул барилгын их засварын ес, урсгал засварын 27 ажил төлөвлөснөөс 75-85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэнэ. Өвлийн их ачааллын үед тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс өвөлжилтийн бэлтгэл ажил 88.8 хувийн биелэлттэй байна.
0 Сэтгэгдэл
























