Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Салхи ихтэй, хуурайшилттай байгаа энэ үед ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарч, хоёр аймгийн гурван сумыг хамран их хэмжээний га талбай шатжээ. Түймэр гарсан талбайд салхины чиглэл тогтворгүй байнга өөрчлөгдөж, салхины хурд 12-14 м/сек хүрч байсны улмаас түймэр тархаж, унтраах нөхцөл байдал хүндэрсэн талаар орон нутгаас Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Д.Тэрбишдагва ОБЕГ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж үүрэг чиглэл өгсний дагуу энэ сарын 6-ны өдөр нэмэлтээр Аврах тусгай ангийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх бүлгийн 20 албан хаагчийг “МИ 171Е” нисдэг тэргээр илгээж, хээрийн түймрийн голомтод хүргэх ажиллагааг шуурхай зохион байгуулсан байна.
Богино хугацаанд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд зэргэлдээх Матад сум руу гал түймэр орох  байсныг бүрэн  унтрааж, нийтдээ 368 хүн, 37 автомашин ажиллан их  хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлж чадсан байна.
Иймд, намрын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэд замд гарахдаа орон нутгийн Онцгой байдлын албанаас зөвшөөрөл авч, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, өвс ихтэй газраар  явахгүй байх, ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Хавар, намрын хуурайшилт ихтэй, 12-14 м/сек хүчтэй салхитай үед талын түймэр салхины чиглэлийн дагуу нэг минутад 720 метр хүртэлх талбайд тархах боломжтой байдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан