Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ
ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
“ДЦС-4” Улаанбаатар хотын дулааны 65 хувийг дангаараа хангаж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын
Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,
нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан
орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн
ажлын албаны дарга Б.Бадрал нар өнгөрөгч амралтын өдрүүдэд ДЦС-4
компаний үйл ажиллагаатай танилцлаа. Тус станц 1983 онд байгуулагдсан
бөгөөд Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг,
Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг дангаараа хангадаг
Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэрийн нэг. “ДЦС-4” өнөөдрийн
байдлаар 8 зуух, 6 турбен генератор буюу цахилгаан үүсгэгчтэй, 7 дахь
генераторыг суурилуулахаар ажиллаж байна. Тус үйлдвэрийн харъяанд 3-20
км алслагдсан үнс хадгалах сан болон техникийн ус хангамжийн насос станц
мөн ахуйн үйлчилгээний, инженерийн лаборатори туршилтын төв зэрэг 74,2
га талбай бүхий 74 барилга байгууламж багтдаг “ДЦС-4”-ийн яндангаас
гарах утааны 98%-ыг шүүж, цэвэрлэдэг бөгөөд цагт 282тн нүүрс, 1100тн ус
хэрэглэж, 245мВт цахилгаан, 298,4 Гкал дулаан үйлдвэрлэдэг юм байна. Мөн
“ДЦС-4” ТӨХК цахилгаан, дулааны эрчим хүчийг хамгийн бага зардлаар
үйлдвэрлэж, нийлүүлэх цаашилбал эрчим хүчний үйлдвэрүүдийн хувьсал,
хөгжлийг тодорхойлогч байхыг эрмэлзэн ажиллаж байгаагаа хэлсэн юм. Улс
орон хөгжихийн хэрээр цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж
тул барилгын их засварын 9, урсгал засварын 27 ажил төлөвлөснөөс 75-85
хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өвлийн их ачааллын үед тоног төхөөрөмжийн
хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс өвөлжилтийн бэлтгэл ажлын
төлөвлөгөөнд 7 бүлэг 18 ажил нэмж төлөвлөснөөс 88,8 хувийн биелэлттэй
байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл























