Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Алтны худалдааг ил болгож жилд 1.7-2 тэрбум ам.долларын орлого олно

Статистикаас үзвэл Монгол Улс өнгөрсөн онд зургаан тонн алт олборлосон байдаг. Энэ нь 2005 оноос хойш алт олборлолт дөрөв дахин буурсныг илтгэнэ. Үүнийг гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, “урт нэртэй” хуультай холбон тайлбарладаг. Уг хууль үйлчилж эхэлснээс хойш Монголбанк 48 тонн алт л худалдан авчээ. Эдүгээ  алтны далд наймааг ил болгоно гээд хууль хүртэл санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Одоо мөрдөж байгаа  хуулиар алтны нөөц ашигласны төлбөр тав, өсөн нэмэгдэх роялти таван хувь юм. Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх хуулийн төсөлд нөөц ашигласны төл­бөр 2.5, өсөн нэмэгдэх роял­тийн төлбөр 0 хувь байхаар тусгажээ. Мөн уг хуулийг таван жилийн хуга­цаанд тогтвортой мөрдөх аж. Алтны худалдаа ил болсноор өнөөгийн ханшаар бодвол манай улсын гадаад валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингээд ирэх таван жилд манай улсын гадаад валютын нөөц 8.5-10 тэрбум ам.доллар болох нь. Тэгэхээр сүүлийн долоо найман жилд алт олборлолтоо хумиснаар хэдий хэмжээний алдагдал хүлээж байсан нь эндээс тодорхой харагдаж буй юм. Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсын олборлосон алт 5.7 тонн давсан мэдээлэл бий. Иймд  оны сүүлч гэхэд өнгөрсөн жилийнхээс давах нь. Өнөөдөр Оюу толгой ордыг тойрсон яриа хэлцэл болж хөрөнгө оруулалт нь түр зогсоод байгаа. Уг орд алт олборлолт нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тухайлбал дөрөв, таван жилийн дараа гэхэд Монгол Улс жилд 40 тонн алт олборлодог болно гэдэг. Үүний дийлэнх нь Оюу толгойн алт байх аж.
0 Сэтгэгдэл
68 хувийн татварыг хэн санаачилж монголын алтыг гадгаш нь гаргах, банкинд тушаалгахгуй хууль гарагсан хунийг шийтгэж хариуцлага тооцох хэрэгтэй юм биш уу
Gazar ashiglasani tolbor nemex xeregtei gazara vmarch vnegvi ashiglanagedeg mash buruu
Ene xuuli buruu xuuli gadadinxand ashigtai xuul bolno
Vgvii manai mongolchuud oyu tolgoid gazara vnegvi uxuulj gazar ashiglasani tolbor ch vgvi xotsorox xuuli bna ene xuuli gants an oyu tolgoid zoriulsan xuuli bna
Хамгийн их уншсан