Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татна

Засгийн газрын 10 дугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын идэвхтэй харилцаатай зарим улс оронд суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл, Холбооны бүгд найрамдах Герман улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж, Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Залаа-Уул, Швейцарийн холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанцэрэнгийн Оргил нарыг тус тус эгүүлэн татахаар боллоо.

Мөн Франц улсад Мундагбаатарын Батсайхан, Германд Цолмонгийн Болор, Канадад Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн холбооны улсад Ваанчигийн Пүрэвдорж нарыг Монгол Улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж мэргэшсэн, удирдах ажлын дадлага туршлагатай дээрх хүмүүсийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй алба хаших бүрэн боломжтой гэж үзэж нэр дэвшүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан