Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Болзолт уралдаанд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ тэргүүллээ
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолоор  батлагдсан  ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 429 дүгээр тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр 2013 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарын хооронд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүрэг, хороо, байгууллагуудыг дунд зарласан болзолт уралдаанд  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар  хийсэн ажлаараа нийслэлийн хэмжээнд Тэргүүн байр эзэлж  2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн  Эрүүл мэндийн газрын Өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.

Мөн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Булганг Талархлаар шагнасан бөгөөд  ЭМН-ийн ХДХВ/ДОХ/ БЗДХ-аас урьдчилан сэргийлэх диспансер, 22 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Жаргалант тосгоны хүн эмнэлэг зэрэг байгууллагууд  шагналт байруудад  тус тус шалгарлаа.
         Дүүргийн хэмжээнд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн  олон шинэлэг ажлуудыг зохион байгуулахдаа хороо, өрхийн эмнэлэг, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг идэвхитэй оролцуулан, мэргэжил аргазүйн удирдлага, зохион байгуулалтаар ханган үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж  ажилласнаар  энэхүү амжилтанд хүрэх алхам болсон юм.
     Тус ажлын хүрээнд Дотоодын цэргийн 05 дугаар  анги, Хилийн цэргийн 0151 дугаар  ангийн хооронд дэвжээ тэмцээн, сургалтыг явуулж, Ерөнхий боловсролын 2000 сурагчдын дунд  зохион бичлэгийн уралдаан, асуулт хариултын хөгжөөнт болон аха тэмцээн, Баянхошуу хойгуур чиглэлийн автобуснуудад НЧВ ХХК –тай хамтран автобусны гар бариулд сурталчилгааны материал байршуулах, ХДХВ/ДОХ/-ын эрсдэлд өртсөн иргэнд дүүргийн Улаан загалмайн  хороотой хамтран хүнсний мухлаг ажиллуулах зөвшөөрөл олгох, зайрмагны тоног төхөөрөмжийн тусламж үйлчилгээг хүргэх зэрэг олон талт ажлуудыг санаачлан гүйцэтгэлээ гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан