Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна Монгол Улс соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг онцоллоо COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ ХЗБХ: Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалыг томилохыг дэмжлээ Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
Байтын дэлхийн аваргад манай тамирчид оролцож байна

Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталия хотноо тав  дахь  өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй, эрэгтэй хувийн урьдчилсан харваа болсон бөгөөд өчигдрөөс эхлэн тэмцээний хасагдах  шат эхэлж байгаа аж. Энэхүү тэмцээнд манай улсаас эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож буй бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нарын удирдлаган дор цэц мэргэнээ сорьж байна. Тэд recurve буюу олимпын зайд өрсөлдөж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар оролцож байна.  Урьдчилсан харваагаар манай эрэгтэй баг нийлбэр дүнгээрээ 3880 оноогоор 37 улсаас 17 дугаар байр эзлэв.
Энэ багийн хувьд 16 дугаар байранд орсон тохиолдолд багийн харваанд орох байсан бөгөөд Их Британи 3887 оноогоор шилдэг 16-д багтсан байна. Эмэгтэй багийн хувьд нийлбэр дүнгээр 3847 оноогоор 32 улсаас 22 дугаар байр эзэллээ. Харин холимог баг нийлбэр 2633 оноогоор 46 орноос 18 дугаар байрт шалгарсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан